Оросууд Ираны дрон ашиглаж сургалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Оросууд Ираны дрон ашиглаж сургалт хийж байна

Оросууд Ираны дрон ашиглаж сургалт хийж байна

ОХУ-ын арми сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Иранд дроны сургуулилалт хийж  эхэлсэн. Энэ сургуулилалтыг Москва уг системийг худалдаж авах бодолтой байгаагийн шинж тэмдэг гэж АНУ үзэж байна.  "ОХУ дрон онгоц тээвэрлэх гэрээний хүрээнд сүүлийн хэдэн долоо хоногийн турш Иранд сургуулилалт хийсэн" гэж АНУ-ын албаны хүн "CNN"-д ярьжээ. Сургалтын талаарх бусад мэдээлэл одоогоор нууцлалтай байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнгөрсөн сард дроны  талаар сэтгүүлчдийн асуултад ямар ч тайлбар хийгээгүй юм. Тиймээс "CNN" агентлаг Вашингтон дахь Оросын элчин сайдын яамтай холбогдож тайлбар авсан байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан энэ талаар анх “CNN”-д мэдээлсэн. "Сансрын хиймэл дагуулаас авсан зургуудын дагуу өнгөрсөн сард Оросын төлөөлөгчид Ираны төв хэсэгт байрлах нисэх онгоцны буудалд дор хаяж хоёр удаа зочилж, зэвсэг ашиглах чадвартай дроныг  шалгасан гэж тэр хэлжээ. Иран улс өнгөрсөн зургадугаар сард Тегераны өмнөд хэсэгт байрлах Кашан нисэх онгоцны буудалд "Shahed-191" болон "Shahed-129"  нисгэгчгүй онгоцуудыг Орост үзүүлж эхэлсэн байна. Дээрх хоёр төрлийн нисгэгчгүй онгоц нь нарийн удирдлагатай пуужинг тээвэрлэх чадвартай. Салливаны мэдэгдсэнээр, Иран улс Украины дайнд ашиглаж болох хэдэн зуун нисгэгчгүй онгоцыг Орост зарах бодолтой байж болзошгүй аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж