Архангайн дүүжин гүүрний ажил зогссон гэв

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Архангайн дүүжин гүүрний ажил зогссон гэв

Архангайн дүүжин гүүрний ажил зогссон гэв

Архангай аймгийн нутагт орших, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Чулуутын хавцал дээгүүр өнгөрсөн зургадугаар сараас дүүжин гүүр барьж эхэлсэн. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд экстрем аяллыг хөгжүүлэх энэ ажлыг 2017 оноос хойш ярьсан байдаг. Тодруулбал, 2017 онд тухайн үеийн аймгийн Засаг дарга Чулуутын хавтал дээгүүр шилэн гүүр барих ажлыг ярьж, ажлын гүйцэтгэлийг “Шилмэл шил” ХХК гүйцэтгэнэ гэж байсан ч санхүүжилтээс болоод гацсан. Тэгвэл уг шилэн гүүрний бүтээн байгуулалт дүүжин гүүрээр солигдож энэ зун ажил нь эхэлсэн юм.

Харамсалтай нь дүүжин гүүрний ажлын явц баяр наадамтай холбоотой түр зогсч, тэрхүү дутуу барьсан зургийг нь цахим хуудаст иргэд нийтлээд буй.

Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 2017 онд 150 метр урттай шилэн гүүрийг барьж, 2018 оны Үндэсний баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан. Тухайн үед шилэн гүүр ашиглалтад ороогүй, бүтээн байгуулалтын ажил эхлээгүй шалтгааныг аймгийн төсөвтэй холбож байв. Харин энэ жилийн дүүжин гүүрний санхүүжилтийг аймаг, сумаас санхүүжүүлж байгаа эсэх болон иргэдийн амь насанд эрсдэл учруулж болзошгүй ажлыг албадан зогсоосон эсэх талаар тодрууллаа.

"ДҮҮЖИН ГҮҮРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БАРИХ ЭСЭХИЙГ ХУВИЙН ХЭВШИЛ ӨӨРӨӨ ШИЙДНЭ"

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргатай утсаар холбогдож тодруулахад "Дүүжин гүүрний Ажил зогссон. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хувийн аж ахуйн нэгж тус экстрем бүтээн байгуулалтыг хийхээр болсон. Баяр наадамтай холбоотой гүүрний ажил түр хугацаанд зогссон байх. Түүнээс аймаг, сумаас эрсдэлтэй зэрэг дүгнэлт гаргаж гүүрний ажлыг албадан зогсоосон зүйл байхгүй. Дүүжин гүүрийг үргэлжлүүлж барих эсэхийг тухайн ажлыг хариуцсан хувийн хэвшил өөрөө шийднэ.

Чулуутын гол дээгүүрх дүүжин гүүрийг барихад сум, аймгаас нэг төгрөг ч төсөвлөөгүй. Тиймээс зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж эрсдэлийг тооцоолж ажлаа үргэлжлүүлэх байх.

Цахим орчинд тавьсан зураг ажил гүйцэтгэлийнх гэж харсан" гэх тайлбарыг өглөө.

Эргэн сануулахад, 2017 онд Хятадаас Чулуутын хавцлын шилэн гүүрийг бариад өгөх саналыг аймгийн удирдлагуудад тавьсан байдаг. Гэтэл Засаг дарга нь зөвшөөрөөгүй аж. 150 метр урттай шилэн гүүр баригдсанаар  жуулчдыг татна гэж тооцсон. Тодруулбал, гүүрэн  дээгүүр жуулчид хоёр цаг орчим алхахдаа хажуугийн шатаар доош бууж, байгалийн өвөрмөц тогтоц бүхий хавцалтай илүү ойроос танилцахын зэрэгцээ төөрдөг толин байшингаар зочлон, агаарын гулсуур, агаарын дугуй, мотоциклын шоу үзүүлбэрийг сонирхох боломжтой гэж сурталчилж байв. Мөн хавцлын хоёр талаар энгийн болон дээд зэрэглэлийн хоёр төрлийн жуулчны бааз байгуулж, өөр өөр өнгө, загвар бүхий шилээр бүтээсэн 20 гэр, 10 монгол гэрт жуулчид хүлээн авахаас гадна ресторан, буфет ажиллуулах төлөвлөгөө бий. Гүүрийн өртөг нь 2.2 тэрбум төгрөг байсан аж. Харин энэ бүтээн байгуулалтын оронд хийж буй дүүжин гүүрийг ямар компани хэдэн төгрөгөөр хийж байгаа нь тодорхойгүй байна. Мөн ажил үргэлжлэх эсэх талаар ямар нэгэн тайлбар мэдээлэл гүйцэтгэгчээс хийгээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж