“Прокурор тогтоолд өөрчлөлт оруулсан учир зохиомол хэрэг гэж үзсэн”

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

“Прокурор тогтоолд өөрчлөлт оруулсан учир зохиомол хэрэг гэж үзсэн”

“Прокурор тогтоолд өөрчлөлт оруулсан учир зохиомол хэрэг гэж үзсэн”

Цар тахлын үеийн хязгаарлалтын дэглэм зөрчсөн, хууль сахиулагчийг эсэргүүцэж, хаалттай Цагдан хорих ангиас эрүүгийн хэргийн холбогдогчийг гаргасан зэрэг хэрэгт холбогдсон “No double standard” иргэдийн хөдөлгөөний Э.Одбаяр нарын таван хүнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн сард хилээр гарахыг нь хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нийслэлийн прокуророос Ц.Чинбат, Б.Билгүүн, Э.Одбаяр нарыг яллагдагчаар татсан тогтоолд найруулгын өөрчлөлт оруулж "461 дотор гар утсаар бичлэг хийж" бүлэглэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн (ЭХ 23.1.1) болгон өөрчилсөн байна. Иймд зохиомол хэрэг гэж үзэн тус хөдөлгөөний гишүүд гарын үсэг зурахаас татгалзжээ.

Э.Одбаяр, Б.Билгүүн, Ц.Чинбат, Л.Ганхөлөг нарт үүсгэсэн улс төрийн зохиомол хэргийг шүүхээс прокурорт буцааж, Мөрдөн байцаах албанаас дахин ажлын хэсэг байгуулагдан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий.

Тэгвэл тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар прокурорын байгууллагаас тайлбар өгсөн юм. Нийслэлийн прокурорын байгууллагаас иргэн Э.Одбаяр, Б.Бямбагэрэл, Л.Ганхөлөг, Б.Билгүүн, Ц.Чинбат нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг долдугаар сарын 22-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шийдвэрлэсэн. Тодруулбал, иргэн Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Бямбагэрэл, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарыг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, “2021 оны аравдугаар сард хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан.

Мөрдөх байгууллагаас хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсний дагуу хэргийг хянаж байх хугацаанд Г.Ган-Очир нь улсын хилээр гарч явсан юм.

Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлагатай болж, бусад оролцогч нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах санал шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн гэв. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээнд гарч буй мэдээлэл үндэслэлгүй, ташаа гэж прокурорын байгууллагаас тайлбарласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж