Путин Медведевийг Украин руу илгээжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Путин Медведевийг Украин руу илгээжээ

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев  Украины оросуудад эзлэгдсэн Луганск мужид очжээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг төлөөлөн Луганскад очиж аюулгүй байдлын яриа хэлэлцээнд оролцсон аж. ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев  хэлэхдээ, "Би өчигдөр Луганскад очиж, мужийн удирдлагуудтай уулзсан" гэжээ. Айлчлалын үеэр тэд Украины эзлэгдсэн зүүн хэсгийн газар нутаг дахь нөхцөл байдал, аюулгүй байдлын талаар хэлэлцсэн байна.

 

Айлчлалын бүрэлдэхүүнд Оросын холбооны Ерөнхий прокурор Игорь Краснов, Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгдүгээр орлогч Сергей Кириенко, Дотоод хэргийн сайд Владимир Колоколцев, Барилгын сайд Ирек Файзуллин, Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников, Мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастрякин нар багтжээ.

 

Медведев өмнө нь өнгөрсөн зургадугаар сарын дундуур хэлсэн үгэндээ, "Хоёр жилийн дараа Украин гэж улс байхгүй болно" гэж мэдэгдэж байв.

ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
13
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж