Австралийн батлан ​​хамгаалах салбарын эмгэнэл

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Австралийн батлан ​​хамгаалах салбарын эмгэнэл

Австралийн батлан ​​хамгаалах салбарын эмгэнэл

Австралийн Батлан ​​хамгаалах салбарын одоогийн болон хуучин албан хаагчдын амиа хорлолтын түвшин өндөр байгааг үндэсний эмгэнэл гэж тодорхойлжээ. Тус улсад найман сарын турш олон нийтийн санал асуулга явуулж, олон зуун хүнтэй ярилцлага хийсэн байна. Уг санал асуулгаар цэргийн албан хаагчдыг халагдсаных нь дараа төр хүнд суртал үзүүлж, төдийлөн дэмжлэг үзүүлдэггүй болох нь  тогтоогджээ. Засгийн газар батлан хамгаалах хүчний ажилтнуудаас уучлалт гуйж, асуудлыг шийдэж өгөхөө амласан.

"Австрали улсад сүүлийн 20 жилийн хугацаанд амиа хорлосон албан хаагчийн тоо Афганистан, Иракт  амиа алдсан цэргийн тооноос илүү  гарсан нь үнэхээр аймшигтай" гэж албаны хүн хэлэв.

Судалгаанаас харахад ахмад дайчид амиа хорлох магадлал өндөр байдаг аж. Гол хүчин зүйлүүд нь алба хааж байхдаа бие махбодийн болон сэтгэцийн гэмтэлтэй болох, иргэний амьдралд шилжсэний дараа ахмад дайчдыг дэмжих үйлчилгээ бага байдаг зэрэг гэдгийг Хааны Батлан ​​хамгаалах комисс мэдээлэв. Тухайлбал, Сенатор Жаки Ламби армид алба хаах үедээ шархдсан бөгөөд засгийн газраас нөхөн олговор олгоогүй зэрэг асуудлаас болж амиа хорлох гэж оролдож байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж