Намрын чуулганаар хэлэлцэх АНХААРАЛ татсан хуулиуд

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаар хэлэлцэх АНХААРАЛ татсан хуулиуд

Намрын чуулганаар хэлэлцэх АНХААРАЛ татсан хуулиуд

Өнгөрөгч хаврын ээлжит чуулганаар олны анхаарлыг татсан ч батлагдаагүй хэд хэдэн хуулийн төслүүд бий. Тов ёсоор намрын ээлжит чуулган ирэх аравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ. Ирэх намрын ээлжит чуулганаар хуулийн салбарт чухал үүрэг гүйцэтгэх хуулийн төслүүд хүлээгдэж байна.

Үүнд:

  • Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга,
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,
  • Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл,
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль,
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хууль,

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ТОРГУУЛИА ТӨЛӨХГҮЙ БОЛ ЗАРИМ ТӨРЛИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАНА

Өнгөрөгч хаврын чуулганаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар Зөрчлийн тухай хуулийг шинэчилж буйгаа мэдээлсэн. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд таван жил болж буй ч энэ хугацаанд найман сая гаруй зөрчлийн хэрэг шийдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 2.3 сая гаруй хувь хүн, хуулийн этгээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн байна. Дээрх найман сая гаруй зөрчлийн 98 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих зөрчил эзэлдэг аж. Уг хуулийн төслийн талаар Х.Нямбаатар сайдын УИХ-ын хаврын чуулганы хэлэлцүүлэгт хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

-Төр торгож шийтгэхээс илүүтэй, зөвлөдөг, шалган тусалдаг чиглүүлдэг хяналт шалгалтын тогтолцоо, механизмыг ажиллуулах агуулгаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирсэн.

-Жагсаал цуглаан зохион байгуулах Журмын тухай хуулийг дагуулж өөрчилж байгаа. Энэ хүрээнд бид жагсаал хийхдээ заавал зөвшөөрөл авах тухай асуудал ярихгүй. Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн пакт, түгээмэл тунхаглалд заасан эрхээ эдэлж, жагсаж цуглах гэж байгаа иргэд зөвхөн жагсаал цуглаан байгуулах гэж байгаа талаар холбогдох нутаг дэвсгэрийнхээ нэгжид л 24 цагийн өмнө нь мэдээлэх үүрэгтэй.

-Торгуулиа төлөхгүй бол дараах төрлийн үйл ажиллагаа хязгаарлагдана. Нэгдүгээрт, жолооны үнэмлэх нөхөж авах, сунгахыг хязгаарлана. Хоёрдугаарт, гадаад паспорт авах эрхийг хязгаарлана. Гуравдугаарт, төрийн албаны шалгалт өгөх эрхийг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмын хүрээнд явж байгаа. Зарим хэсэг нь эрх зүйн зөрчил гаргаад торгууль шийтгэлээ төлдөг, зарим нь 20, 30 жилээр төлддөгүй байж болохгүй.

МӨНГӨН ЗЭЭЛИЙН ХУУЛИАР ЛОМБАРДЫГ ЦЭГЦЭЛНЭ

Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газрыг цэгцлэх зорилгоор Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль өнгөрөгч хаврын чуулганаар хэлэлцсэн. Өнөөдрийн байдлаар Монголд 1000 орчим ломбард байдгаас татвар төлдөг нь тун цөөн. Тоогоор авч үзвэл 2020 оны байдлаар 294 татвар төлөгчийн 33.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоос 2.5 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Иймээс тус хуулиар ломбардын үйл ажиллагааг цэгцэлж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар тусгажээ. Хуулийн төсөл нийт найман бүлэгтэй.

Хуулийн үйлчлэх хүрээг банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцаа болон хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсвэл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд үйлчлэхгүй байхаар тусгажээ.

Уг төсөлд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тодорхой шаардлага тавьж, бүртгэл, хяналттай болгох зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга явуулах тохиолдолд хүү авах эрхээ алдаж, холбогдох зөрчлийн хэргийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэх юм.

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР:

– Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан төслүүд

– Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолд заасан 2022, 2023 онд хэлэлцэх хуулийн төслүүд

– Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2021 оны тогтоолоор баталсан нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүд;

– Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолд заасан 2022 онд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд болон хуулиар тусгайлан заасан хугацаатай 64 асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж