Оросууд Крымээс дүрвэж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Оросууд Крымээс дүрвэж байна

Оросууд Крымээс дүрвэж байна

Крымийн хойг дахь Оросын агаарын цэргийн баазад Мягмар гаригт дараалсан 12 удаагийн дэлбэрэлт болсон. Энэ дэлбэрэлтийн дараа тус бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.

Крымийг орхиж буй орос эмэгтэйн бичлэг цахим орчинд тарсан. Тэрбээр, “Би Крымийг орхихыг огт хүсэхгүй байна. Энэ газар үнэхээр гайхалтай. Бид энд яг л гэртээ байгаа юм шиг байсан” гэж хэлжээ. Украины Дотоод хэргийн яамны зөвлөх Антон Геращенко энэ бичлэгийн твиттертээ нийтлээд, “Үнэхээр дайн болж байгаа гэдгийг оросууд эцэст нь ойлгож эхэлсэн болов уу?” гэж бичсэн.

Новофедоривка цэргийн нисэх баазад болсон дэлбэрэлтийн дараа нэг хүн амиа алдаж, 14 хүн шархдаж, Оросын 10 онгоц сүйрчээ. Мөн айдаст автсан хүмүүс Крымээс гарахыг хичээснээр хурдны замууд түгжрэл автав. Геращенкогийн мэдээлснээр, түгжрэл 100 км үргэлжилж байна.

Цэргийн бааз дахь дэлбэрэлтийн дараа хойд Чонгар бүсийн гол гүүрэн дээр дэлбэрэлт болжээ. Энэ гүүр нь зүүн өмнөд Украин руу хүрэх цөөхөн замын нэг юм.

Оросын цэргийн бааз дахь дэлбэрэлтийн өмнө ба дараа зургийн “BBC” агентлаг дэлгэжээ. Уг зургийг АНУ-д төвтэй “Planet labs” компани авсан байна. Баазын гол зурвасууд бүрэн бүтэн байгаа мэт харагдах авч хамгийн багадаа найман нисэх онгоц сүйрсэн бололтой харагдсан аж.

Их Британийн Батлан хамгаалахын сайд Бэн Уоллес хэлэхдээ, “Украин шаардлагатай бол газар нутгаа эргүүлэн авах төдийгүй түрэмгийлэгчээ түлхэж унагаахын тулд үхлийн хүч хэрэглэх нь зүй ёсны хэрэг” гэжээ.

Эх сурвалж: BBC, DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж