"iPhone"-ийн шинэ загвар илүү үнэтэй байх болно

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

"iPhone"-ийн шинэ загвар илүү үнэтэй байх болно

"iPhone"-ийн шинэ загвар илүү үнэтэй байх болно

"Apple" компанийн ирэх намар танилцуулах "iPhone 14" гар утас өмнөх загвараасаа илүү үнэтэй байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. "Apple"-ийн шинжээч Мин-Чи Куогийн үзэж буйгаар "iPhone 14" гар утасны дундаж худалдаалах үнэ өмнөх загвар болох "iPhone 13"-аасаа 15 хувь илүү байх гэнэ.

Стандарт "iPhone 13" гар утас 799 ам.доллараас эхлэн худалдаалагдаж байгаа бол "Pro" болон "Pro Max" загварууд нь 999-1099 ам.долларын хооронд зарагдаж буй. Куогийн хэлснээр "iPhone 14" гар утасны дундаж худалдаалах үнэ 1000-1050 ам.доллар байх аж.

Өнгөрөгч зургадугаар сард “Wedbush Securities”-ийн аналист Дэйв Иве хэлэхдээ "iPhone 14"-ийн үнэ "iPhone 13"-тай харьцуулахад доод тал нь 100 ам.доллараар илүү байна гэж байв. Мөн Өмнөд Солонгосын “Lanzuk”-ийн мэдээлснээр "Apple" компани зөвхөн "Pro" загваруудынхаа үнийг л нэмнэ гэжээ.

"iPhone 14"-ийн тухайд арын камер нь 48 мегапиксель, селфи камер нь автофокустай, А16 чиптэй байх шуум гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж