Дайны эсрэг худал мэдээлэл тараасан хэргээр буруутгажээ

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Дайны эсрэг худал мэдээлэл тараасан хэргээр буруутгажээ

Дайны эсрэг худал мэдээлэл тараасан хэргээр буруутгажээ

Украины нутаг дэвсгэрт халдан түрэмгийлснийг эсэргүүцсэн Оросын  сэтгүүлчийг Москва  армийн талаар худал мэдээлэл тараасан хэргээр тус улсын төрийн телевизээр шууд дамжуулж, буруутгажээ. Марина Овсянникова өнгөрсөн сард Кремлийн ойролцоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин алуурчин гэсэн зурагт хуудас барьсан зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлсний дараа түүнийг яллагдагчаар татсан гэж өмгөөлөгч нь мэдээлжээ. Өмгөөлөгч Овсянниковаг 10 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэж мэдэгджээ.

Сэтгүүлч өчигдөр өглөө олон нийтийн сүлжээнд холбооны мөрдөн байцаагчид өглөөний 6 цагт гэрт нь нэгжлэг хийсэн, охин нь айсан ба түүнийг саатуулах гэж байна гэж мэдэгджээ.

Овсянникова өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн кампанит ажлыг эсэргүүцэж, Путиныг шүүмжилсэн бичлэг нийтэлснийхээ төлөө торгууль ногдуулсан юм.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж