Афганистаны Төв банкны хөрөнгийг чөлөөлөхийг Байденаас хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Афганистаны Төв банкны хөрөнгийг чөлөөлөхийг Байденаас хүсэв

Афганистаны Төв банкны хөрөнгийг чөлөөлөхийг Байденаас хүсэв

Нобелийн шагналт Жозеф Стиглиц тэргүүтэй 71 эдийн засагч өчигдөр /2022.08.10/ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд уриалга хүргүүлжээ. Тэд АНУ болон бусад улс орныг Афганистаны Төв банкны хөрөнгийг чөлөөлөхийг уриалсан байна. Афганистаны Төв банкны есөн тэрбум ам.долларын хөрөнгийг АНУ царцаагаад буй.

“Афганистаны ард түмэн өөрсдийн сонгоогүй засгийн газраас болж хоёр дахин илүү зовж шаналж байна. Хүмүүнлэгийн хямралыг багасгаж, Афганистаны эдийн засгийг сэргээхийн тулд олон улсын нөөцөө эргүүлэн авах хэрэгтэй” гэж захидалд дурджээ. Сангийн сайд Жанет Йелленд хаягласан захидалд АНУ, Герман, Энэтхэг, Их Британи зэрэг орны 71 эдийн засагч, эрдэм шинжилгээний мэргэжилтэн гарын үсэг зурсан байна.

Талибанчууд засгийн эрхийг авснаас хойш Афганистаны эдийн засаг гүн хямралд орсон. Гадаад тусламжийн хэмжээ буурч, дайнаас үүдэлтэй инфляцийн өсөлтөд нэрвэгдсэн тус улсын Төв банк нөөцөө ашиглах боломжгүй байгаа нь байдлыг улам хүндрүүлжээ. Гадаад нөөцөө ашиглахгүй бол Афганистаны Төв банк үүргээ хэвийн гүйцэтгэж чадахгүй гэж захидалд бичсэн байв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж