872,759 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

872,759 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 146,887,122 төгрөгийн үнийн дүн бүхий 872,759 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүннү менежмент" ХК (HBZ +14.70%), "Ремикон" ХК (RMC +14.29%) болон "Талх чихэр" ХК (TCK +8.49%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -12.21%), "Ган хийц" ХК (GHC -10.00%) болон "Улсын их дэлгүүр ХК (UID -9.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 27,344 ширхэг нэгж эрхийг 8,349,800 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.15 хувиар буурч, 34311.76 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,019,578,349,957 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж