Шри-Ланкын ерөнхийлөгч асан Тайланд руу аялахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Шри-Ланкын ерөнхийлөгч асан Тайланд руу аялахыг хүсчээ

Шри-Ланкын ерөнхийлөгч асан Тайланд руу аялахыг хүсчээ

Шри-Ланкын ерөнхийлөгч асан Готабая Ражапаксагаас Тайланд улсад нэвтрэх хүсэлт  хүлээн авсан гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Тани Санграт Лхагва гаригт  олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Ражапакса өнгөрсөн долдугаар сард засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалын үеэр Шри-Ланкаас дүрвэсэн. Үүнээс хойш одоо Сингапурт байгаа юм.  Санграт ярихдаа, Шри-Ланкын дипломат паспорт эзэмшигчийн хувьд Ражапакса Тайландад 90 хүртэл хоног визгүй нэвтрэх боломжтой. Мөн  оршин суух нь түр зуурынх бөгөөд улс төрийн орогнол хүсээгүй гэдгийг онцлон тэмдэглэв.

Санграт Ражапакса хэзээ Тайланд руу аялахаар төлөвлөж байгааг  дурдаагүй.

Ражапакса долдугаар сарын 14-нд Шри-Ланкаас Мальдив руу дүрвэсний дараа ууртай эсэргүүцэгчид түүнийг эдийн засгаа буруу удирдсан гэх үндэслэлээр албан тушаалаасаа огцрохыг шаардсан. Түүниы байр, оффис руу нь дайран орж ирснээс хойш олон хоногийн дараа Сингапурт ирсэн байна.  Үүний дараа Ражапакса Сингапураас огцрох өргөдлөө өгчээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж