Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. Шинжилгээгээр илрэх эерэг тохиолдлын хувь 14.5 болж, өмнөх долоо хоногоос өссөн. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаараар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.
Улсын хэмжээнд 1965 хүн хэвтэн эмчлүүлж байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй. Сүүлийн 24 цагт 351 тохиолдол батлагдсан байна.
Нийт батлагдсан тохиолдлын 187 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Архангай аймагт долоо, Баянхонгорт нэг, Дархан-Уулд 17, Дорноговьд 75, Дорнод дөрөв, Орхонд тав, Өмнөговьд 46, Өмнөговьд з7, Төв аймагт дөрөв, Ховдод хоёр, Сүхбаатарт гурван тохиолдол бүртгэгдсэн байна.
Холбоотой мэдээ