Н.Энхбаярыг тэтгэвэртээ гарах цаг нь болсон гэв

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг тэтгэвэртээ гарах цаг нь болсон гэв

Н.Энхбаярыг тэтгэвэртээ гарах цаг нь болсон гэв
УИХ-ын чуулган завсарлахаас өмнө намууд Үнсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх тунхагт гарын үсэг зурсан. Тэгвэл энэ талаар намуудын саналыг нэгтгэх ажлыг Н.Энхбаярт даалгажээ. Уг ажлын хэсэгт Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг, Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд, Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл, Шинэ намын дарга Ц.Гантулга нарыг багтсан нь олны анхаарлыг татаж буй.
Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийх үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Н.Энхбаярыг улс төрийн тэтгэвэрт гаргах цаг болсон гэдгийг хэлсэн юм.
Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуулийн шинэ төсөл хийнэ гэх албан бус мэдээлэл байна. Эрх баригчид сая наадмаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьцгаасан. УИХ-ын гишүүдээ орон нутагт ажиллуулсан. Төсөл нь байхгүй. Монголчууд төрөөгүй хүүхдэд нэр өгдөггүй шүү дээ. Үүнтэй адил төсөл цаас нь байхгүй байхад юу хэлэлцүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Би үүнийг үнийн өсөлт, эдийн засгийн хямралыг сарниулах гэсэн жижиг улс төр гэж харж байна.
Мөн Н.Энхбаяр гуай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ гэж юу байхав. Тэр хүн улс төрийн тэтгэвэрт гарах болсон. Одоо амраах хэрэгтэй шүү дээ.
Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа бол үүнийг парламентад суудалтай улс төрийн намууд оролцож, УИХ-ын түвшинд ярьдаг. Тэрнээс биш Засгийн газрын түвшинд Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярихгүй. Үүний оронд ард түмний нуруун дээрх ачааг хөнгөлмөөр байна" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж