Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт "хөдөллөө"

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт "хөдөллөө"

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт "хөдөллөө"

Хаврын чуулган хаахаас өмнө маш идэвхтэй яригдаж байсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал хэсэг нам жим болсон. Гишүүд тойрогтоо ажиллаж ард иргэдийн санал бодлийг сонсож нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотойгоор багагүй шүүмж сонссоноор энэ асуудал бүдгэрлээ гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэж байгаа.Гэвч ойрын үед хөрш улсуудын тогтворгүй байдал, дэлхийн тогтож ирсэн дэг журмын өөрчлөлт, дотоодод өрнөсөн элдэв хөдөлгөөн тэр нь бүр гадны байгууллагуудтай холбоотой зэрэг нөхцөл байдлаас болж манай улс Парламентийн засаглалаа батжуулах, ирээдүйнхээ явах замыг тодорхой болгох хэрэгтэй болсныг хэн хүнгүй харж байна. Ингэснээр дахин Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийг улс төрчид ярьж эхэллээ. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн, Төсвийн Байнгын Хорооны дарга Ч.Хүрэлбаатар энэ талаар дуугарч Өдрийн сонин болон Үндэсний Телевизээр байр сууриа илэрхийлсэн юм. Түүний хувьд УИХ-д 4 удаа сонгогдсон, Монголын эдийн засгийг хүнд үед Сангийн сайдын үүрэг гүйцэтгэж, саарал жагсаалтаас гаргасан,  яг одоо Монгол улсыг хамгийн  хорлосон хүнээр тодроод байгаа Женко Х.Баттулга мэтийн поп улстөрчидтэй хамгийн их зөрчилдөж, байр сууриндаа хатуу зогсож түүнийхээ төлөө багагүй баалуулдаг улстөрчдийн нэг. Түүний хэлж байгаагаар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийх үндсэн хэд хэдэн шалтгаан байна.

  1. Сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж ард түмний 50 хүрэхгүй хувийн саналыг авсан мөртлөө УИХ-д үнэмлэхүй олонх болдог санал гээгддэг явдлыг арилгах. Ингэснээр жижиг намуудын төлөөлөл УИХ-д орж эрүүл зөв мэтгэлцээн өрнөх цаашилбал нэг нам дангаар дур мэдэн улс орны бүх эрх мэдлийг атгаж цөөнхийн дуу хоолой хаагддаг алдааг засах.
  2. Засгийн газрын гишүүдийг УИХ-аас томилох нөхцлийг бүрдүүлэх. Өнгөрсөн хугацаанд зарим салбарын сайдууд улс төрийн мэдрэмжгүй, бодлогоо хэрэгжүүлж чаддаггүй ард иргэдийн амьдралаас тасархай шийдвэр гаргадаг чадамжгүй зэрэг шүүмжлэлийг нийгмийн зүгээс хүртээд байгаа. Тиймээс гүйцэтгэх засаглалынхаа гар хөлийг тушааг авч хаях нэн шаардлагатай. Энэ байр сууриа тэрээр 2019 оны нэмэлт өөрчлөлт дээр ч илэрхийлж байсан бөгөөд одоо ч хэвээрээ гэдгээ хэлж байгаа юм.
  3. Хэрэв сонгуулийн холимог тогтолцоо, Засгийн газрын гишүүдийг УИХ-аас томилох нөхцөл бүрдвэл гишүүдийн тоог нэмж болох тухай ч ярьсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүд олноор сайд болж УИХ-ын буюу ард түмний хяналт сулардаг асуудлыг засахаас гадна нөгөө талд УИХ-ын гишүүн гэж бүхнийг мэддэг дарга нар болчихдог эрх мэдлийн төвлөрлийг сарниулах сайн талтай.

Энэ мэтээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар парламентын нөлөө бүхий  гишүүд байр сууриа илэрхийлж эхэлсэн бол өнөөдөр Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ажлын хэсэг байгуулсан байна.  Бидэнд шийдвэрлэх зөндөө асуудал хүндрэл бэрхшээл байгаа ч эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө засаглалаа тодорхой болгож цаашид ямар замаар явах эсэхээ шийдэх сонголт өмнө маань тулж иржээ. Яг энэ торгон мөчид нам, эвсэл гэж талцахгүй нутаг усаар жалгархахгүй гадны ямар нэг хатгаас хов живэнд өртөхгүй эрүүл ухаанаар шийдвэр гаргах хэрэгтэй бизээ.

М.Дулам
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж