А.Энхтуулд Францын нэрийн өмнөөс тоглох урилга иржээ

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

А.Энхтуулд Францын нэрийн өмнөөс тоглох урилга иржээ

А.Энхтуулд Францын нэрийн өмнөөс тоглох урилга иржээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцсон Монголын баг тамирчдыг тойрсон баярт мэдээ олон байна. Тухайлбал, олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны гурав дахь номоо биелүүлснээр эмэгтэй их мастер цолны болзол хангасан. Мөн Б.Мөнгөнзул шатрын олимпиадын дөрөвдүгээр ширээг амжилтаараа тэргүүлж, алтан медаль хүртсэн.

Тэгвэл энэ удаад их мастер А.Энхтуулд Францын Филидор-Мулхаус мэргэжлийн шатрын клубээс санал иржээ. Энэ талаар тамирчны цахим хуудсанд “Франц улсын хамгийн олон жилийн түүхтэй, мэргэжлийн буюу өндөр зэрэглэлийн шатарчид харьяалагддаг Филидор-Мулхаус шатрын клубээс Франц улсын нэрийн өмнөөс болон тус клубын нэрийн өмнөөс тоглох санал ирсэн байна. Энэхүү урилгыг 44 дэх шатрын олимпод оролцож байх үеэр нь албан ёсны захидлаар дамжуулан илгээжээ.

Хэрвээ саналыг зөвшөөрсөн тохиолдолд хамгийн эхэнд энэ аравдугаар сард Австри улсад зохиогдох "Европын цом"-ын багийн аварга шалгаруулах тэмцээнд Франц улсын нэрийн өмнөөс Филидор-Мулхаус клубыг төлөөлөн оролцох шаардлагатайг урьсан тал мэдүүлсэн байна” гэжээ.

Их мастер А.Энхтуулын хувьд Энэтхэг улсын Ченнай хотноо болсон 44 дэх дэлхийн шатрын олимпиадад нэгдүгээр ширээнд дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөж, топ 20-д багтсан амжилтыг нь харгалзаж, энэхүү саналыг хүргүүллээ хэмээн Францын талаас онцолжээ.

А.Энхтуул нь Монгол Улсын эмэгтэй шатарчдаас төрсөн гурав дахь олон улсын шатрын “Их мастер” цолтон. Сэлэнгэ аймаг, Дотоодын Цэргийн 805-р ангийн тамирчин А.Энхтуул нь 9 настайдаа шатрын анхны нүүдлээ сурч, 10 настайгаасаа оюуны их спортоор эрчимтэй хичээллэж, эх орондоо олон анхдагч амжилтуудыг авчирсан шилдэг шатарчдын нэг. Тэрбээр сүүлийн жилүүдэд АНЭУ, Хятад, АНУ,  Япон зэрэг улсуудын баг тамирчдыг дасгалжуулж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж