Зеленскийн хүүхэлдэйд зориулан 120 мянган доллар хандивлажээ | News.MN

Зеленскийн хүүхэлдэйд зориулан 120 мянган доллар хандивлажээ

Зеленскийн хүүхэлдэйд зориулан 120 мянган доллар хандивлажээ

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн дүр төрхтэй шавар хүүхэлдэйг бүтээхийн тулд Нью-Йорк дахь нэгэн дизайны компани хандив цуглуулжээ. Энэ ажлыг санхүүжүүлэх зорилгоор 14 хоногийн өмнө хандивын аян зарлатал гуравхан цагийн дотор 30 мянган ам.доллар цугларсан байна. Хүүхэлдэй бүтээх ажлыг Баасан гаригт дуусгахаар төлөвлөж буй. Хүүхэлдэйн борлуулалт бүрээс нэг ам.доллар нь Украинд зориулагдах аж.

АНУ-ын Сиэтл хотын зураач Майк Левитт хүүхэлдэйг урлажээ. Хүүхэлдэйн өндөр 15 см бөгөөд Хятадад олноор нь үйлдвэрлэнэ гэв. Үйлдвэрлэж дууссаны дараа ирэх оны гуравдугаар сард багтаж зах зээлд нийлүүлэх төлөвтэй байна.

Хүүхэлдэй урласан шалтгаанаа “FCTRY” дизайны компанийн гүйцэтгэх захирал Жэйсон Файнберг тайлбарласан. “Тэр бол энэ цаг үеийн гайхалтай удирдагч, гайхалтай урам зориг авах дүр юм. Түүнд хүч чадал бий. Гэхдээ тэр даруухан байдаг. Улс төртэй холбоотой бидний сөрөг ойлголтуудын эсрэг талд тэр байдаг. Бид гадаадын удирдагчийн хүүхэлдэйг анх удаа бүтээж байна. Украин дахь дайнд дэмжлэг хэрэгтэй мэт бидэнд санагдсан. Бид үргэлж ямар нэг шалтгаанаар хүүхэлдэй урладаг” гэж хэлжээ.

Дашрамд дурдахад, “FCTRY” дизайны компани урьд нь Барак Обама, Жо Байден, Камала Харрис, Дональд Трамп, Нэнси Пелоси, Хиллари Клинтон гэх мэт улстөрчдийн хүүхэлдэйг урлажээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-11 202.179.27.5

mangarudiig mangartuulsan jujigjin hun

Avatar

Зочин 2022-08-11 178.174.229.45

ta nar shees chin goojloo kk ta nariin bodvol humuus hundleed duriig n hurtel hj bna . Orosiin fashistuudiin esreg temtseld n amjilt

Avatar

Зочин 2022-08-11 213.87.149.7

!!!!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — https://clck.su/E2BXY

Avatar

Зочин 2022-08-11 142.79.202.93

Хаха. Нөгөөх одоо бүр хөөрчнөө

Avatar

Бодоо 2022-08-11 202.9.46.10

Ёстой хуй болжээ.

Avatar

Зочин 2022-08-11 43.228.130.188

ЭНэ нөхөр ингээд хүүхдийн тоглоом болжээ,

Avatar

зочин3 2022-08-11 202.9.47.31

Цуглуулгын хүүхэлдэй байх

Avatar

зочин 2022-08-11 66.181.181.88

Зеленскийтэй төсөөтэй боловч нэг кавказ төрхтэй кукль болжээ. Тэгээд ийм куклээс хүүхэд айх юм биш үү?
Цуглуулагч бол нэг авах байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж