Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн дүр төрхтэй шавар хүүхэлдэйг бүтээхийн тулд Нью-Йорк дахь нэгэн дизайны компани хандив цуглуулжээ. Энэ ажлыг санхүүжүүлэх зорилгоор 14 хоногийн өмнө хандивын аян зарлатал гуравхан цагийн дотор 30 мянган ам.доллар цугларсан байна. Хүүхэлдэй бүтээх ажлыг Баасан гаригт дуусгахаар төлөвлөж буй. Хүүхэлдэйн борлуулалт бүрээс нэг ам.доллар нь Украинд зориулагдах аж.
АНУ-ын Сиэтл хотын зураач Майк Левитт хүүхэлдэйг урлажээ. Хүүхэлдэйн өндөр 15 см бөгөөд Хятадад олноор нь үйлдвэрлэнэ гэв. Үйлдвэрлэж дууссаны дараа ирэх оны гуравдугаар сард багтаж зах зээлд нийлүүлэх төлөвтэй байна.
Хүүхэлдэй урласан шалтгаанаа “FCTRY” дизайны компанийн гүйцэтгэх захирал Жэйсон Файнберг тайлбарласан. “Тэр бол энэ цаг үеийн гайхалтай удирдагч, гайхалтай урам зориг авах дүр юм. Түүнд хүч чадал бий. Гэхдээ тэр даруухан байдаг. Улс төртэй холбоотой бидний сөрөг ойлголтуудын эсрэг талд тэр байдаг. Бид гадаадын удирдагчийн хүүхэлдэйг анх удаа бүтээж байна. Украин дахь дайнд дэмжлэг хэрэгтэй мэт бидэнд санагдсан. Бид үргэлж ямар нэг шалтгаанаар хүүхэлдэй урладаг” гэж хэлжээ.
Дашрамд дурдахад, “FCTRY” дизайны компани урьд нь Барак Обама, Жо Байден, Камала Харрис, Дональд Трамп, Нэнси Пелоси, Хиллари Клинтон гэх мэт улстөрчдийн хүүхэлдэйг урлажээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ