Балаг нь дуусдаггүй Б.Баасанцогт гэж хэн бэ? | News.MN

Балаг нь дуусдаггүй Б.Баасанцогт гэж хэн бэ?

Балаг нь дуусдаггүй Б.Баасанцогт гэж хэн бэ?

Балаг нь дуусдаггүй Б.Баасанцогт гэж хэн бэ?

Лифтний гэх секс скандалын хэргээр олны танил болсон өмгөөлөгч Б.Баасанцогтыг өчигдөр шүүхийн захирамжаар баривчлан хорьжээ. Анх 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Энканто” хотхоны лифтний дуулиант бичлэгт дүрс нь үлдсэн тэрбээр тагнуул, цагдаа, шүүгч нар руу их хэмжээний мөнгө давтамжтай шилжүүлсэн гэх үйдлүүд нь баримт нотолгоотойгоо дэлгэгдэж байлаа. Эцэст нь өнгөрсөн долоо хоногт хэрэг нь шүүхэд шилжиж, өөрийг нь баривчлан хорьжээ. Түүнийг Х.Баттулгын даалгавар гүйцэтгэгч гэх хардлага ч бий. Ингээд баримт нь ч, балаг нь ч дуусдаггүй өмгөөлөгч Б.Баасанцогт гэж хэн бэ?

2020 ОНД УЕПГ-ЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТЭСТ ШАЛГАГДАЖ ЭХЛЭВ

2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Энканто” хотхоны 305-ын 106 тоотод өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт нэр бүхий зургаан шүүгч хонож, архидан согтуурсан байж болзошгүй асуудал нийгэмд шуугиан дэгдээсэн. Нийгмийн сүлжээнд Б.Баасанцогт өмгөөлөгчийн бичлэг цацагдаж, улмаар нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансанд мөнгө шилжүүлсэн баримт нь ил болж Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын хэлтэс уг асуудлыг шалгаж эхэлсэн талаар мэдээлж байв. Ийнхүү өмгөөлөгч асан Б.Баасанцогттой нэр холбогдсон хүмүүсийг 2021 онд ажлаас нь чөлөөлж, шалгаж эхэлсэн билээ.

Шалгалтын ажил үргэлжилж байх хугацаанд буюу 2021 оны долдугаар сарын 26-нд Б.Баасанцогтыг ресторанд үйлчлүүлж байхад нь нэгэн сэтгүүлч очиж, шалгагдаж буй асуудлаараа тайлбар өгөхийг хүссэн. Гэвч камер харсан өмгөөлөгч Б.Баасанцогт болон түүнтэй уулзаж байсан эрэгтэй шууд зугтаасан юм.

Энэ нь ч мөн дүрсжэн цахим хуудаст цацагдсан. Тухайн үед түүнтэй хамт сууж байсан эрэгтэй нь хяналтын прокурор Г.Батбаяр байсан бөгөөд удалгүй түүнийг ажлаас нь чөлөөлж, УЕПГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэст шалгаж эхэлсэн. Учир нь Шүүхийн тухай хуулиар шүүх, прокурорынхон шалгуулж буй хүмүүстэй хувийн уулзалт хийхийг хориглосон заалттай. Ийнхүү ээлжит сенсаци нь намжиж амжаагүй байхад дараагийн хэрэг бүртгэл үүссэн.

2004-2008 онд Баянгол дүүргийн шүүхэд шүүгчийн туслах хийж ажлын гараагаа эхэлж байсан намтартай Б.Баасанцогтыг ажлаас чөлөөлөх шийдвэр албажих даруйд Өмгөөлөгчдийн холбооны гишүүдийн жагсаалтаас намтар нь устсан байдаг.

Олны анхаарлыг татаж байсан тус хэргийн шалгалтыг УЕПГ-ын дотоод хяналтын хэлтэс хагас жилийн хугацаанд шалгасан юм.

НЭР БҮХИЙ УЛСТӨРЧДИЙН БИЕД ХАЛДАХЫГ ЗАВДСАН БОЛОХЫГ ТЕГ МЭДЭГДЭВ

Ийнхүү хэрэг явдал өрнөснөөс хойш нэг жилийн хугацаанд Шүүхийн сахилгын хорооноос нэр дурдагдсан шүүгч нарт хариуцлага тооцож, Б.Баасанцогтыг прокуророос хахууль өгөх, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан зүйл ангиар шалгаж яллагдагчаар татаж өмгөөлөгчөөр ажиллах эрхийг нь хоёр жил хассан байдаг. Ингэснээр хууль хяналтын байгууллага хэргийг шалгаж, шүүх хурлууд ч товлогдож, хойшлогдож байв. Ийнхүү хэрэг шалгалт явж байх хугацаанд энэ оны дөрөвдүгээр сард Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийж, Б.Баасанцогтыг нэр бүхий улс төрчийн биед халдахыг завдсан үндэслэлээр сэжигтнээр холбогдуулан шалгаж байгаагаа мэдэгдсэн.

“Жи мобайл” ХХК, 2012-2017 онд МИАТ-ийн Захиргаа, эрх зүйн газрын захирал, Хэлтсийн даргаар ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд “өмгөөлөл”-ийн салбартаа идэвхтэй ажилласан түүний балаг ийн дууссангүй.

Өчигдөр л гэхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий гурван шүүгдэгч, нэг хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин хянан хэлэлцэхээр товлосон. Гэвч шүүгдэгч Б.Мөнхбаяр Covid-19-ийн учир эмчлүүлж байгаа талаар, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нэгдүгээр хавьтал болж хяналтад байгаа зэрэг эмнэлгийн баримт ирүүлснийг шүүх хүлээн авч мөн бусад өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт зэргийг харгалзан шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулжээ.

Ийнхүү шүүгдэгч Б.Баасанцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор болж бусад шүүгдэгч нарын арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Б.Баасанцогтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулах хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Түүний өмгөөлөгчид Б.Баасанцогтыг батлан даалтад гаргахын тулд дээд шатанд буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянан хэлэлцээд, өнгөрсөн тавдугаар сарын 13-ны өдөр батлан даалтад гаргасан. Гэхдээ өчигдрөөс тус батлан даалтыг хүчингүй болгож, хорих ял оноох шийдвэр гаргаад буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen bi 2022-08-11 66.181.160.68

Ene neg davarsan heden gar bnaa ednii ard aimaar Tom bidnii medehgui no goor ni Nam atgatsan elbegdorj battulga hurts gesen ardchilal nertei anarhizmaar tsenegluulj ANU n tagnuuliin gazriin sugnii us bolson uls eh oronoo hudaldaj oros hytad 2 hurshuus ni holduulj zailuulah gesen bodoltoi novshnuud turiin undurlug ih hural haa saigui bnaa saldangiin odontuya gej neg yum l bol gadniihand zahia zanaa bichij baidag nuhur huu 2 ni baasantsogtoos baasan again hamt ih hemjeenii mungu avch baisan n****

Avatar

Зоёин 2022-08-11 66.181.160.70

Одоо тэр хамт хэрэг янзалдаг Алиманцэцэг гээд Гансүхийн дэвсгэр авгайг шалгавал их юм гарч ирнэ дээ

Avatar

Зочин 2022-08-11 66.181.160.70

Нүгэл нүдээрээ гэж.Гансүхтэй нийлж олон хүний нцс нулимсыг барсандаа.Хохчинээ муу л***р минь

Avatar

Зочин 2022-08-11 66.181.190.70

Прокуроруудын хууль бус үйлдлүүдийг илчлэх нь зүйтэй.

Avatar

Зочин 2022-08-11 202.72.247.58

уруу татагчийг нь барич ээ Залуу хүүхдүүдийн амьдралыг үрэн таран хийгээд байгаа хүн ертөнцөөс явыал таарна

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа: Хорт ургамлын үндсийг тасалж, тариа буудайгаа шинэ хөрсөнд тарих хэрэгтэй 2022-08-11 192.82.70.187

Баасанцогт гэдэг хувь хүнийг яриад яах вэ. Манай хуулийн байгууллагуудад олон Баасанцогтууд бий болжээ. Баасанцогтууд төрөөд байгаа үндсийг нь устгах хэрэгтэй. Үндсээрээ ургадаг хорт ургамлыг ишийг нь тайраад нэмэргүй. Үндэс нь байгаа юм чинь дахиад л ургана.Ялангуяа шүүх, прокурорын боловсон хүчний бодлогыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Бүр оюутан байхаас нь судалж тусгайлан бэлтгэх хэрэгтэй. Олон жилийн ажил болно шүү.Манайхан өнгөц үзэгдэлтэй тэмцээд асуудлыг сууриар нь шийдэхгүй юм даа.

Avatar

Зочин 2022-08-11 213.87.149.7

>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — https://clck.su/E2BXY

Avatar

Зочин 2022-08-11 64.119.20.245

Шүүгч бол хүн. Шүүгч бол робот биш. Ажлын цагаар биш бол шүүгч хүн бусадтай адилхан амарч, унтаж, хүүхэн шааж болно.

Avatar

Зочин 2022-08-11 66.181.161.60

Yadruu piz daagaar yamar olon olon piz daagiin fact iig darah boldoo

Avatar

dodo 2022-08-11 197.211.63.62

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2022-08-11 64.119.20.245

Ахиж бичвэл алаад хаяна шүү.

Avatar

zochin 2022-08-11 142.114.120.35

ккк Спорт загасчлал гоё xэлжээ ккк

Avatar

Болор 2022-08-11 192.82.86.124

Ер нь бол монголд бусармаг үйлдэл бүх шатанл бий болсон!

Avatar

Зочин 2022-08-11 202.9.46.170

Оюун-Эрдэнийн засаг бүтэн 2,5 жил зөвхөн Баасанцогттой л ноцолдсоор бгаад таарлаа Бариал тавиал бариал тавиал ккк к Спорт загасчлал юмуу хаашайн кккк

Avatar

Зочин 2022-08-11 192.82.72.148

Цагдаа нарын зохисон жүжиг Монголд хиний эрх чөлөө хувь хүний нууц гэж бхгүй болсоныы баталгаа

Avatar

Зочин 2022-08-11 202.9.46.170

Цагдаа аль эрт дампуурсан😢😢😢

Avatar

Зочин 2022-08-11 64.119.19.69

Жонхууг одоо хурдан барьж хийгээд ялыг нь үүрүүлбэл яг болох гээд байна.

Avatar

Зочин 2022-08-11 202.55.188.93

Баттулгын гарын хүн.

Avatar

Зочин 2022-08-11 202.9.46.170

Teheer yadii

Avatar

Зочин 2022-08-11 192.82.89.73

Чад хийлгэдэгийн !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж