Балаг нь дуусдаггүй Б.Баасанцогт гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Балаг нь дуусдаггүй Б.Баасанцогт гэж хэн бэ?

Балаг нь дуусдаггүй Б.Баасанцогт гэж хэн бэ?

Лифтний гэх секс скандалын хэргээр олны танил болсон өмгөөлөгч Б.Баасанцогтыг өчигдөр шүүхийн захирамжаар баривчлан хорьжээ. Анх 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Энканто” хотхоны лифтний дуулиант бичлэгт дүрс нь үлдсэн тэрбээр тагнуул, цагдаа, шүүгч нар руу их хэмжээний мөнгө давтамжтай шилжүүлсэн гэх үйдлүүд нь баримт нотолгоотойгоо дэлгэгдэж байлаа. Эцэст нь өнгөрсөн долоо хоногт хэрэг нь шүүхэд шилжиж, өөрийг нь баривчлан хорьжээ. Түүнийг Х.Баттулгын даалгавар гүйцэтгэгч гэх хардлага ч бий. Ингээд баримт нь ч, балаг нь ч дуусдаггүй өмгөөлөгч Б.Баасанцогт гэж хэн бэ?

2020 ОНД УЕПГ-ЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТЭСТ ШАЛГАГДАЖ ЭХЛЭВ

2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Энканто” хотхоны 305-ын 106 тоотод өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт нэр бүхий зургаан шүүгч хонож, архидан согтуурсан байж болзошгүй асуудал нийгэмд шуугиан дэгдээсэн. Нийгмийн сүлжээнд Б.Баасанцогт өмгөөлөгчийн бичлэг цацагдаж, улмаар нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансанд мөнгө шилжүүлсэн баримт нь ил болж Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын хэлтэс уг асуудлыг шалгаж эхэлсэн талаар мэдээлж байв. Ийнхүү өмгөөлөгч асан Б.Баасанцогттой нэр холбогдсон хүмүүсийг 2021 онд ажлаас нь чөлөөлж, шалгаж эхэлсэн билээ.

Шалгалтын ажил үргэлжилж байх хугацаанд буюу 2021 оны долдугаар сарын 26-нд Б.Баасанцогтыг ресторанд үйлчлүүлж байхад нь нэгэн сэтгүүлч очиж, шалгагдаж буй асуудлаараа тайлбар өгөхийг хүссэн. Гэвч камер харсан өмгөөлөгч Б.Баасанцогт болон түүнтэй уулзаж байсан эрэгтэй шууд зугтаасан юм.

Энэ нь ч мөн дүрсжэн цахим хуудаст цацагдсан. Тухайн үед түүнтэй хамт сууж байсан эрэгтэй нь хяналтын прокурор Г.Батбаяр байсан бөгөөд удалгүй түүнийг ажлаас нь чөлөөлж, УЕПГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэст шалгаж эхэлсэн. Учир нь Шүүхийн тухай хуулиар шүүх, прокурорынхон шалгуулж буй хүмүүстэй хувийн уулзалт хийхийг хориглосон заалттай. Ийнхүү ээлжит сенсаци нь намжиж амжаагүй байхад дараагийн хэрэг бүртгэл үүссэн.

2004-2008 онд Баянгол дүүргийн шүүхэд шүүгчийн туслах хийж ажлын гараагаа эхэлж байсан намтартай Б.Баасанцогтыг ажлаас чөлөөлөх шийдвэр албажих даруйд Өмгөөлөгчдийн холбооны гишүүдийн жагсаалтаас намтар нь устсан байдаг.

Олны анхаарлыг татаж байсан тус хэргийн шалгалтыг УЕПГ-ын дотоод хяналтын хэлтэс хагас жилийн хугацаанд шалгасан юм.

НЭР БҮХИЙ УЛСТӨРЧДИЙН БИЕД ХАЛДАХЫГ ЗАВДСАН БОЛОХЫГ ТЕГ МЭДЭГДЭВ

Ийнхүү хэрэг явдал өрнөснөөс хойш нэг жилийн хугацаанд Шүүхийн сахилгын хорооноос нэр дурдагдсан шүүгч нарт хариуцлага тооцож, Б.Баасанцогтыг прокуророос хахууль өгөх, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан зүйл ангиар шалгаж яллагдагчаар татаж өмгөөлөгчөөр ажиллах эрхийг нь хоёр жил хассан байдаг. Ингэснээр хууль хяналтын байгууллага хэргийг шалгаж, шүүх хурлууд ч товлогдож, хойшлогдож байв. Ийнхүү хэрэг шалгалт явж байх хугацаанд энэ оны дөрөвдүгээр сард Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийж, Б.Баасанцогтыг нэр бүхий улс төрчийн биед халдахыг завдсан үндэслэлээр сэжигтнээр холбогдуулан шалгаж байгаагаа мэдэгдсэн.

“Жи мобайл” ХХК, 2012-2017 онд МИАТ-ийн Захиргаа, эрх зүйн газрын захирал, Хэлтсийн даргаар ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд “өмгөөлөл”-ийн салбартаа идэвхтэй ажилласан түүний балаг ийн дууссангүй.

Өчигдөр л гэхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий гурван шүүгдэгч, нэг хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин хянан хэлэлцэхээр товлосон. Гэвч шүүгдэгч Б.Мөнхбаяр Covid-19-ийн учир эмчлүүлж байгаа талаар, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нэгдүгээр хавьтал болж хяналтад байгаа зэрэг эмнэлгийн баримт ирүүлснийг шүүх хүлээн авч мөн бусад өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт зэргийг харгалзан шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулжээ.

Ийнхүү шүүгдэгч Б.Баасанцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор болж бусад шүүгдэгч нарын арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Б.Баасанцогтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулах хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Түүний өмгөөлөгчид Б.Баасанцогтыг батлан даалтад гаргахын тулд дээд шатанд буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянан хэлэлцээд, өнгөрсөн тавдугаар сарын 13-ны өдөр батлан даалтад гаргасан. Гэхдээ өчигдрөөс тус батлан даалтыг хүчингүй болгож, хорих ял оноох шийдвэр гаргаад буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж