Тайванийн ойролцоох цэргийн сургуулилалт дууссан гэв

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Тайванийн ойролцоох цэргийн сургуулилалт дууссан гэв

Тайванийн ойролцоох цэргийн сургуулилалт дууссан гэв

АНУ-ын улстөрч Нэнси Пелоси  Тайваньд айлчилсантай зэрэгцэн Хятад улс арлыг  тойрон долоо хоног орчим цэргийн сургуулилалт хийсэн. Тэгвэл энэхүү цэргийн сургуулилалт дууссан гэж мэдэгдлээ. Далай болон агаарын ажиллагаа амжилттай болсон гэж Хятадын арми мэдэгдээд, Тайванийн хоолойд хяналтын үйл ажиллагаа явуулахаа  амлав.

Пелосигийн аялал нь Тайванийг эх газартай дахин нэгдэхэд саад болсон гэж Бээжин үзэж буй.  Харин Тайванийн зүгээс энэ сургуулилалтыг Хятад улс түрэмгийллийн дадлага болгосон  гэж буруутгаж байна.

Тус арлын засгийн газар өөрийгөө Хятадын эх газраас ялгаатай гэж үздэг.  Харин Бээжин нь Тайванийн арлыг олон улсын хэмжээнд тусгаарлахыг эрмэлздэг.

Хэдэн  өдөр үргэлжилсэн шууд галын сургуулилалт нь Хятадын  хариу арга хэмжээний нэг хэсэг аж. Хятад  шумбагч онгоцыг эсэргүүцэх довтолгоо, далайд дайрах сургуулилалт хийсэн юм.

Ардын чөлөөлөх армийн мэдэгдэлд Тайванийн хоолойд "байлдааны бэлэн байдлын байнгын эргүүл" хийхээ амласан байна.  Тайванийн Батлан ​​хамгаалах яам өчигдөр мэдэгдэхдээ, Хятадын цэргийн 36 нисэх онгоц, 10 хөлөг онгоц далайн эргийн орчимд үйл ажиллагаа явуулж байна гэв.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж