"Украины атомын станцын үйл ажиллагаанд Орос оролцох ёсгүй"

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

"Украины атомын станцын үйл ажиллагаанд Орос оролцох ёсгүй"

"Украины атомын станцын үйл ажиллагаанд Орос оролцох ёсгүй"

Орос улс нь Запорожжиа атомын цахилгаан станцын хяналтыг Украинд нэн даруй буцааж өгөх ёстой гэж "Их-7" бүлгийн Гадаад хэргийн сайд нар мэдэгдэв. Түүнчлэн Москвагийн цэргийн үйл ажиллагаа нь бүс нутгийг бүхэлд нь аюулд оруулж байна гэж буруутгажээ.

Тус атомын цахилгаан станц болон эргэн тойрны нутаг дэвсгэр өнгөрсөн долоо хоногт бөмбөгдөлтөд өртсөн. Уг үйл явдалд Орос, Украин бие биенээ буруутгаж байна.

Европ дахь хамгийн том цогцолбор нь гуравдугаар сарын эхэн үеэс Оросын мэдэлд байсан ч Украины техникчид ажиллуулсаар байгаа юм. Украины цөмийн эрчим хүчний оператор "Энерхоатом" компанийн тэргүүн Петро Котин энэ долоо хоногийн эхээр "ВВС"-д өгсөн ярилцлагада,  Оросын 500 орчим цэрэг тус цахилгаан станц дээр байрласан гэв. Дэлхийн чинээлэг орнуудын “Их-7” бүлгийн сайд нар цөмийн станцын аюулгүй байдалд ноцтой заналхийлж байгаад гүнээ түгшиж байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж