Хувийн дунд сургуулийн жилийн төлбөр 100 сая төгрөг давжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Хувийн дунд сургуулийн жилийн төлбөр 100 сая төгрөг давжээ

Хувийн дунд сургуулийн жилийн төлбөр 100 сая төгрөг давжээ

Хүүхэд сурч, хүмүүжихэд сургуулийн орчин хамгийн их нөлөөлдөг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ сургалт сайтай, нэр хүндтэй сургуульд оруулахыг хүсдэг. Хүүхэдтэй тулж ажиллах боломж, гадаад хэлний давуу талыг бодолцож хувийн дунд сургууль сонгох нь бий. Тэдний энэ хүсэл дээр дөрөөлөн, Монголд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургуулиудын сургалтын жилийн төлбөр тэнгэрт хаджээ.

Эгэл жирийн иргэн бүх насаараа хөдөлмөрлөөд олж чадахгүй хоёр өрөө байрны мөнгөөр ийм сургуульд нэг хүүхэд ганцхан жил сурах ажээ. Тухайлбал, Улаанбаатар дахь Олон улсын дунд сургууль буюу "International school of Ulaanbaatar" сургуулийн ахлах ангийн жилийн төлбөр 100 сая төгрөг давжээ.

Хувийн дунд сургуулиудын энэ жилийн төлбөр болон бусад зүйлийн талаар тодруулахаар Монголын хувийн дунд сургуулиудын нэгдсэн холбоотой холбогдоход,  “Манай холбоонд 80 гаруй сургууль хамрагддаг. Сургалтын төлбөр нэмэх тал дээр манай холбоо ямар нэгэн хяналт тавьдаггүй. Төлбөрөө нэмэх эсэх нь тухайн сургуулийн захиргаа болон эдийн засгийн байдалтай хамаатай” гэлээ.

Монгол Улсад дунджаар 170 гаруй хувийн бага, дунд сургууль үйл ажиллагаа явуулж, түүнд 40 мянга гаруй сурагч суралцаж байна. Ингээд та бүхэндээ зарим хувийн дунд сургуулиудын төлбөрийн мэдээллийг хүргэе.

“INTERNATIONAL SCHOOL OF ULAANBAATAR”

Бага – 24.470 ам.доллар – өнөөдрийн ханшаар 77 сая 817 мянга 781 төгрөг /өнгөрсөн жил – 23.300 ам.доллар/

Дунд – 29.720 ам.доллар  -өнөөдрийн ханшаар 94 сая 513 мянга 463 төгрөг / өнгөрсөн жил 28.300 ам.доллар/

Ахлах – 31.710 ам.доллар – өнөөдрийн ханшаар 100 сая 841 мянга 922 төгрөг /өнгөрсөн жил 30.200 ам.доллар/

“ЭХЛЭЛ” МАТЕМАТИК, ФИЗИК, ГАДААД ХЭЛНИЙ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГУУЛЬ

Бага – 3 сая 800 мянга

Дунд – 3 сая 900 мянга

Ахлах – 4 сая /өнгөрсөн жилээс 800  мянган төгрөгөөр нэмэгдсэн/

“ХИШИГ” ХЯТАД ХЭЛНИЙ ДУНД СУРГУУЛЬ

Бүх анги – 4 сая 800 мянга

“ЖАРГАЛАН” КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ

Бүх анги – 4 сая 500 мянга

“ОЮУНЫ НАХИА” ДУНД СУРГУУЛЬ

Бүх анги – 4 сая 950 мянга /өнгөрсөн жил – 4 сая 500 мянга/

Б.УНДРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж