Реал Супер цом өргөж, Бензема дэлхийн шилдэг болох замаа засав

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

Реал Супер цом өргөж, Бензема дэлхийн шилдэг болох замаа засав

Реал Супер цом өргөж, Бензема дэлхийн шилдэг болох замаа засав

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн том хоёр тэмцээний аваргууд өчигдөр/2022.08.10/ УЕФА Супер цомын төлөө тоглолоо. Тоглолт Финланд улсын нийслэл Хельсинки дэх олимпийн цэнгэлдэхэд болжээ.


РЕАЛ МАДРИД 2 – 0 АЙНТРАХТ ФРАНКФУРТ

Мөнхийн өрсөлдөгч Барселонагаа бодвол санхүү мөнгө, бүрэлдэхүүний хувьд ч тогтвортой буй Реал Мадрид энэ зуны солилцоо наймааны цонхоор нам жим байгаа. Бараг өнгөрсөн улирал УЕФА Аваргуудын лигт түрүүлдэг бүрэлдэхүүнээрээ энэ жил хүчийг үзэх төлөвтэй.

Урд шөнийн тоглолтод Давид Алаба болон Карим Бензема нар гоолдож, эзэн хааны баг тав дахь удаагаа Супер цомын эзэн болов. Энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодрох нь бараг л ойлгомжтой байгаа Бензема өчигдөр нэг гоол оруулснаар багийнхаа бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад Раулыг гүйцэж, хоёрдугаар байрт орж ирлээ. Одоо түүний өмнө 450 гоол оруулсан Кристиано Роналдо байна.

Дээрх тоглолтын үзсэн Английн шигшээ багийн тамирчин асан Оуэн Харгривз ярихдаа “Бензема бол гайхалтай төвийн тоглогч. Агуу тамирчид чухал үед л гарч ирдэг. Багт нь Бензема хэрэгтэй үед тэр багтаа юу хүссэнийг нь өгдөг. Хэрэв тэр энэ жил Баллон д’Ор хүртэхгүй бол түүнд дахин ийм боломж олдохгүй. Түүнийг энэ жил хүртэхгүй гэсэн шалтгаан би олж харахгүй байна. Тэр юугаар ч орлуулшгүй хүн. Тэр ухаалаг учраас өдий насан дээр ийм тоглолт үзүүлж байна. Тэр удааширч байгаа харагдахгүй байна. Түүн шиг хөлбөмбөгчин байхгүй” хэмээн өдгөө 34 настай Франц довтлогчийг магтжээ.

Реал Мадрид энэ зун Антони Рудигер болон Орельен Тчуамени нарыг багтаа нэгтгэсэн. Хоёр шинэ цэрэг нь өчигдрийн тоглолтод сэлгээгээр талбайд гарч, ид хаваа гайхуулав. Шинэ тамирчдынхаа талаар багийн дасгалжуулагч Карло Анчелотти “Эхний гоолоо оруулсны дараахан манай тамирчид тоглолтыг улам удирдаж, эрсдэл гаргасангүй, хэт улаарсангүй. Энэ нь сайн зүйл боллоо. Рудигер, Тчуамени хоёр өмнө нь хамтдаа тоглож байсан. Багт уусч байгаа. Бие биенээ ч сайн мэднэ. Тэднийг хамтад нь зөв цагт талбайд гарган тоглуулах нь амар байлаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж