“Хиймэл сормуус хийлгэснээр сормуусны сувгийг гэмтээх эрсдэлтэй”

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

“Хиймэл сормуус хийлгэснээр сормуусны сувгийг гэмтээх эрсдэлтэй”

“Хиймэл сормуус хийлгэснээр сормуусны сувгийг гэмтээх эрсдэлтэй”

Сүүлийн жилүүдэд охид бусгүйчүүдийн дунд хиймэл сормуус хийлгэдэг трэнд дэлгэрсэн. Хиймэл сормуус хийлгэснээр үзэсгэлэнтэй нүдтэй харагдахаас гадна цаг хэмнэдэг гэж эмэгтэйчүүд ам сайтай байдаг. Харин үүнийг дагаад сайн, муу хийдэг олон гоо сайхны салонууд нээгдэх болсон. “Сормуус хийлгэсэн чинь нүд улайгаад болдоггүй ээ”, “Хатгуулж өвдөөд байна яах вэ” гэсэн постууд сошиал орчинд нэлээдгүй харагддаг. Тэгвэл хиймэл сормуус хийлгэснээр ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар “Solita” гоо сайхны салоны артист Э.Халиунаас тодрууллаа.


Хиймэл сормуус хийлгэснээр харшил өгөх тохиолдол байгаа юу? Хэрэв харшилбал ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хиймэл сормуус нь мэдээж таны эд эс биш тул харшилж сөрөг үр дагаварт хүргэж болно. Ялангуяа сормуусыг арьсанд суулгаж тогтоодог цавуу нь химийн өндөр найрлагатай учраас арьсыг улайлгах, хавдаах эрсдэлтэй. Иймд эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс цавууны найрлага шинж чанарыг сайтар судалсны үндсэн дээр хийлгүүлэх хэрэгтэй. Мөн сормуус суулгасны дараа нүд аргах, загатнах, халуу шатах, ханиах, найтаах, амьсгалахад хүнд болох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл харшилсны илрэл юм.

Хэрэв ур чадвар муутай мэргэжлийн бус хүнээр хийлгэвэл сормуусны сувгийг гэмтээх эрсдэлтэй. Ингэснээр сормуусны ургалтыг зогсоох аюултай байдаг.

Нүдэнд нян бактери хуримтлагдах боломжтой юу?

-Хиймэл сормуус хийлгэсэн нөхцөлд нүдэнд ус болон саван хүргэж болдоггүй. Иймд үсний чанараас шалтгаалж нян хуримтлагдах боломжтой байдаг. Улмаар нүдийг улайлгах, загатнуулах зэрэг сөрөг үр дагавартай. Эдгээр тохиолдолд яаралтай мэргэжлийн нүдний эмчид хандах нь зүйтэй.

Сормуус хийлгэснээр сэтгэлзүйд өөрчлөлт ордог уу?

-Мэдээжийн хэрэг ийм тохиолдол цөөнгүй гардаг. Өмнө нь урт, өтгөн сормуустай байж байгаад сормуусаа авхуулсны дараа өөрийн нүдэндээ дасахгүй уддаг. Тиймээс дахиад сормуус хийлгэхийг хүсдэг. Энэ нь өөрөө өөрийгөө голох, хиймэл сормуусанд донтох нэг хэлбэр юм. Тиймээс охид, бүсгүйчүүд албан ёсны гоо сайхны газарт, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд мэргэжлийн артистаар сормуусаа хийлгэж байхыг зөвлөж байна.

Д.НАМУУНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж