Селена Гомезын шинэ найз залуу хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.08.11-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Селена Гомезын шинэ найз залуу хэн бэ?

Селена Гомезын шинэ найз залуу хэн бэ?

Селена Гомез 30 насныхаа төрсөн өдрийг яг л киноны гол дүр мэт тэмдэглэв. Лос Анжелес дахь гэртээ оддын үдэшлэг зохион байгуулснаас хойш хэдхэн хоногийн дараа Итали руу явжээ. Селена Итали- Канадын кино продюсер Андреа Иерволинотой дарвуулт хөлгөөр аялж явна.  Өнгөрсөн Лхагва гаригт Позитано дахь Сел дарвуулт онгоцонд Селенагийн Андреатай хамт амарч явсан зургууд ил болсон бөгөөд шүтэн бишрэгчид нь ам уралдуулан таамаг дэвшүүлж байна. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Андреа Иерволиног онцолж байна. 

Селенагийн шинэ найз залуу нь 2004 онд Венецийн кино наадамд нээлтээ хийсэн "The Merchant of Venice" киногоор АНУ-д анхны продюсерээр ажиллаж, алдартай болсон  найруулагч юм. Тэрбээр кино урлагт хөл тавьснаасаа хойш А зэрэглэлийн жүжигчидтэй хамтран ажиллажээ.

Андреа Иерволино нь Италийн Лацио мужийн Касино хотод төрсөн.  Түүний Канад гаралтай ээж Соня нь багадаа үрчлэгдэж, Итали руу нүүсэн аж.  Харин аав Жованни нь Италийн чинээлэг гэр бүлээс гаралтай байсан ч  бизнесийн  туршлагагүй гээс дампуурчээ. Хүүхэд байхдаа Иерволино ярихдаа  муу байснаар ангийнхандаа дээрэлхүүлдэг байсан гэж нэгэн нэвтрүүлэгт дурсчээ.  Багш нар нь Андреаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд шилжүүлэхийг зөвлөж байсан гэдэг.  Гэхдээ гацаж ярьдаг болсон шалтгаан нь дампуурлаас болж архины хамааралтай болсон ааваас нь үүдэлтэй гэдгийг хэн ч мэдээгүй байна.

Иерволино 13 настайдаа найзуудын хамт  Кассино хотод орон нутгийн бизнес эрхлэгчдэд вэбсайт зардаг жижиг технологийн бизнес эхлүүлсэн бөгөөд интернетийг зар сурталчилгаа явуулдаг болжээ. Үүний дараа Иерволино арван таван настайдаа тусдаа гарч, Италийн Бибионе амралтын хотод Бродвэй маягийн шоунд продюсерын туслахаар ажиллах болсон байна. Тэр оны есдүгээр сард тэрбээр дотоодын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт авч,  "The Cavalierof love" киногоо бүтээхээр төрөлх хотдоо буцаж ирэв.  Уг кино нь 2003 онд олны хүртээл болсон.

Иерволино "Кино сургуулийн өдөр" гэх  санаачилгыг эхлүүлж байв.   Энэхүү стратеги нь Кассиногийн оюутнуудад өдрийн цагаар хямд үнээр кино үзэх боломжийг олгосон юм. Иерволино нийгмийн сэдэвтэй  кинонуудаар номын сан бүрдүүлж, оюутнуудад хэрхэн мэтгэлцэх талаар мэдээллийн товхимол, санаануудыг хэрхэн бүтээх талаар сургалт ордог болов. Энэхүү санаачилга нь Италийн Ерөнхий сайд асан, насан туршийн сенатч Жулио Андреоттигийн дэмжлэгийг авч байв.

Тэрбээр 2011 онд  "Iervolino Entertainment" продакшн компанийг үүсгэн байгуулсан байна. Тус компани нь 2019 оны наймдугаар  сард Италийн хөрөнгийн биржийн "AIM Italia" зах зээлд дебютээ хийсэн. Компанийн нэрийг 2021 онд "Iervolino and Lady Bacardi Entertainment” болгон өөрчилжээ.

Түүний "Waiting for the Barbarians" кино Венецийн 76 дахь олон улсын кино наадамд нээлтээ хийсэн. Иерволино 2020 онд Сербид "ILBE"-ийн салбар болох "Iervolino Studios"-ийг жүжигчин Милош Биковичтэй хамтран нээв.  Тус студи нь Жонни Деппийн тоглосон "Puffins" хэмээх вэб хүүхэлдэйн кино зэрэг богино хэмжээний хүүхэлдэйн кинонууд дээр ажиллажээ.
Андреаг 2018 оны зургадугаар сарын 18-ны өдөр бизнес, хэвлэл мэдээллийн соёлын салбарт өндөр амжилтыг нь үнэлэн Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла болон Канад дахь Италийн Консулын газраас Бүгд Найрамдах Итали Улсын баатар цолоор шагнасан байна.

Андреа 2016 онд "Эргэлзээтэй тулалдаан" кинонд  продюсерээр ажилласан ба  Селена Гомез гол дүрд нь тоглосон.  Түүнээс хойш олон жилийн турш тэд найрсаг харилцаатай байжээ. Андреа Италид болсон Селенагийн 27 насны төрсөн өдрийн баярт хүртэл оролцсон юм.  Хэдийгээр тэр өдрийн зургууд Селенаг үнэхээр гайхалтай  байсныг харуулсан  ч энэ жил тэд илүү гүнзгий харилцаатай болсон бололтой.

Селенагийн төрсөн өдрөөр Андреа түүний хажуунаас алхам ч холдоогүй ба усан оргилуурын хажууд удаанаар тэврэлдэж зогссон гэдэг. Андрей өмнө нь гэрлэж байсан ч хувийн амьдралынхаа талаар нууцалдаг. Түүний хөрөнгийн хэмжээ 5-10 сая ам.долларын эзэн гэгддэг ч баталгаатай биш аж.

Эх сурвалж: Wikipedia, Elle, Cosmopolitan 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж