Тайванийг Хятадаас хамгаалж буй бамбай нь хагас дамжуулагч | News.MN

Тайванийг Хятадаас хамгаалж буй бамбай нь хагас дамжуулагч

Тайванийг Хятадаас хамгаалж буй бамбай нь хагас дамжуулагч

Тайванийг Хятадаас хамгаалж буй бамбай нь хагас дамжуулагч

Хятад, Тайванийн асуудал сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Үүн дээр АНУ-ын зүгээс Тайванийн талд гэдгээ мэдэгдсэнээр байдал улам л сонирхолтой болж ирэв. Технологийн талаасаа АНУ зүгээр харж байгаад Тайванийг алдахыг хүсэхгүй. Тайваньчууд өөрсдөө ч Хятадын эсрэг хориг тавих хангалттай боломжтой. Учир нь тэд дэлхийн хагас дамжуулагчийн гол нийлүүлэгч, магнат.


ТАЙВАНИЙН ХУВЬД ХАГАС ДАМЖУУЛАГЧ ХЭР ЧУХАЛ ЗҮЙЛ ВЭ?

Дээр хэлсэнчлэн Тайвань бол дэлхийн хагас дамжуулагчийн эх уурхай, гол нийлүүлэгч. Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй ухаалаг утас, гэр ахуйн цахилгаан бараа, компьютер, эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашин, онгоц гээд бүхий л цахилгаан барааны хагас дамжуулагч, чухал бүрэлдэхүүн хэсгүүд Тайваниас гаралтай. “TrendForce”-ийн мэдээлснээр дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн 64 хувийг Тайвань дангаараа эзэгнэдэг бөгөөд үүний бараг тэн хагасыг нь тус улсын “TSMC” компани бүрдүүлдэг аж. Тэдний араас Өмнөд Солонгос 16 хувь, Хятад 9 хувь, АНУ 6 хувь, Израиль 1.3 хувь, бусад 2 хувийг тус тус бүрдүүлж байна.

Сүүлийн үеийн хамгийн дэвшилтэт хагас дамжуулагчийн 92 хувь Тайваньд үйлдвэрлэгддэг гэх судалгааг “Boston Consulting” гаргажээ. Тус улсын хамгийн том чип үйлдвэрлэгч “TSMC” л гэхэд “Apple”, “Qualcomm”, “Nvidia” тэргүүтэй компаниудад дэвшилтэт хагас дамжуулагчийг нийлүүлж байна.

Өөрөөр хэлбэл, хагас дамжуулагч гэдэг бол тайваньчуудын эдийн засгийн гол эх үүсвэр, аюулгүй байдлын баталгаа болоод байна.

Тайванийн экспортын бараг 40 хувийг, ДНБ-ийн 15 орчим хувийг хагас дамжуулагч бүрдүүлдэг гэнэ. Хамгийн чухал нь хагас дамжуулагчийн эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, зах зээл нь тэр хэрээрээ хурдацтай томорч буй.

Судлаач Жэймс Лигийн ярихдаа “Тайвань хэдийнэ өөрсдийгөө өндөр технологийн тэргүүлэгч гүрэн гэж тодорхойлон байр сууриа бэхжүүлж эхэлсэн бөгөөд дэлхийн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал нь тус улсын компаниудын зохион бүтээж, үйлдвэрлэж чадах хагас дамжуулагч дээр түшиглэнэ. Ингээд үзэхэд Тайванийн хагас дамжуулагчийн салбар нь эдийн засагтаа чухал ач холбогдолтой. Мөн энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл Тайванийн аюулгүй байдалд чухал нөлөөтэй, стратегийн ач холбогдолтой. Бусад улс орнууд ялангуяа АНУ, Европын орнууд Тайванийн хагас дамжуулагчийг өндрөөр үнэлдэг” гэжээ.

Хятадын зүгээс Тайванийн цитрус жимс, загасны экспортыг хязгаарлаж, хоригт оруулж байгаа ч энэ нь эдийн засагт нь бага нөлөө үзүүлж байгаа аж. Харин хагас дамжуулагчийн экспортыг нь хоригловол Хятад өөрсдөө том хохирол амсана гэж шинжээчид үзэж байна.

ЯАГААД ХЯТАДАД ТАЙВАНИЙН ХАГАС ДАМЖУУЛАГЧ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Тайванийн эдийн засаг, аюулгүй байдал хагас дамжуулагчаасаа хамаардаг шиг Хятад ч мөн хамааралтай. Конгрессын судалгаанд дурдсанаар Хятад бол дэлхийн хамгийн том хагас дамжуулагч хэрэглэгч улс. Тус улс нийт нийлүүлэлтийн 60 хувийг дангаараа “залгидаг”. Нийт эрэлтийнхээ ердөө 10 хүрэхгүй хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн 90 хувиа импортоор авдаг гэнэ.

Хятад улс сүүлийн жилүүдэд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд олон тэрбум доллар зарцуулж байгаа ч Шанхайд төвтэй “SMIC” тэргүүтэй үндэсний компаниуд нь дотоодынхоо хэрэглээний 10 хүрэхгүй хувийг л хангаж байна.

Судлаач Жэймс Ли энэ талаар “Хятадын компаниуд хагас дамжуулагч зохион бүтээх чадвартай ч хүчин чадал нь хязгаарлагдмал учир Тайваниас хамааралтай байна. Тус улсын “SMIC” компани дэвшилтэт 7-нм чип үйлдвэрлэх боломжтой болсон гэж мэдэгдсэн ч дөнгөж эхний шатандаа яваа бололтой. Өөрөөр хэлбэл, “TSMC”, “Samsung” компаниудаас нэлээд хоцорч байна ” гэв.

Тайвань Хятад руу хагас дамжуулагч нийлүүлэхээ зогсоовол Хятадын цахилгаан бараа, технологийн компаниуд зогсонги байдалд орж, эдийн засагт нь томоохон хохирол учрах эрсдэлтэй.

ХЯТАД ИРЭЭДҮЙД ТАЙВАНИАС ХАРААТ БУС БОЛЖ ЧАДАХ УУ?

Тайванийн хагас дамжуулагчийн ноёрхол хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Хятадын дарга Ши Жиньпин гадаадын технологийн компаниудаас хараат байгаа нь тус улсад тулгараад буй хамгийн том далд аюул гэдгийг онцолж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг урьтал болгож байгаа. “Made in China” аяны хүрээнд Хятадын эрх баригчид 2020-2025 оны хооронд хагас дамжуулагч тэргүүтэй өндөр технологийн салбарт 1.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн.

“TechNode”-ийн судалгаагаар Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниуд 2020 онд л гэхэд 227.6 тэрбум юань буюу 33.7 тэрбум ам.долларын санхүүгийн хөрөнгө оруулалтыг төрөөсөө авчээ.

Энэ асуудлаар Жэймс Ли ярихдаа “Хятад улс Тайванийн компаниудаас хараат хэвээр байгаа учир хагас дамжуулагчийн салбарт хориг арга хэмжээ авна гэж бодохгүй байна. Харин Хятад үндэсний илүү хүчирхэг үйлдвэрлэгчидтэй болж чадвал энэ байдал өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ миний бодлоор ийм зүйл болоход олон жил шаардагдана” гэв.

Хятадын урдаа барьдаг хагас дамжуулагч үйлдвэрлэгч “SMIC” компанийн үүсгэн байгуулагч Ричард Чан Ругингийн хэлснээр эх оронд нь энэ салбарт ажиллах чадварлаг боловсон хүчин тун хомс байгаа аж. Өөрөөр хэлбэл, 1.4 тэрбум хүн амтай Хятад улс хагас дамжуулагчийн салбарт хүний нөөцийн хомсдолд оржээ.

Хятад улс 100 тэрбум юань буюу 14.82 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын сан байгуулж, бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого баримталж байгаа ч санаснаар нь болохгүй байна. Сүүлд л гэхэд тус сангаас хөрөнгө оруулалт авсан Цинхуа Юнигруппын үйлдвэрлэсэн чипнүүд асуудалтай нь нотлогдож, эцэст нь тус групп дампуурлаа зарласан. Эзэн Жао Вэйгуо нь ч баривчлагдан, хэрэг нь одоо мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа гэнэ.

Сингапурын менежментийн их сургуулийн Хятадын худалдааны мэргэжилтэн Хенри Гао Хятадын засгийн газраас Тайванийн эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний талаар "Тэд дайнд бэлэн болсон үедээ л чипний импортыг хаана гэж би бодож байна. Хагас дамжуулагч хөгжүүлнэ гэдэг маш хэцүү. Тэдний өмнөх оролдлогуудын ихэнх нь бүтэлгүйтсэнийг салбарынх нь сүүлийн үеийн баривчилгаанаас харж болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ббат 2022-08-11 103.229.123.244

Путины фашистууд хоригт орсон Орос орны зовлон их дээ

Avatar

Зочин 2022-08-11 213.87.149.7

)))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — https://clck.su/E2BXY

Avatar

Зочин 2022-08-11 202.179.27.249

газрын ховор элемент нь хятадаас дийлэнхи нь гарч байгаа. тайвантай нийлвэл дэлхийг атгана гэсэн үг тэгэхээр Америк тэгүүлэхгүй нь тодорхой л доо

Avatar

ruth 2022-08-11 197.211.63.62

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2022-08-11 66.181.180.38

бусдын сайн муу хэрэггүй. Өөрсдийнхөө толгой дахь бөөстэй тэмцвэл дээр л дээ. Саваагүй нохой саранд хуцна. Сарьсан багваахай наранд хатна гэж бий шүү

Avatar

Onoch 2022-08-11 66.181.161.97

Бас нэг Тайваньд дургүй хүн.

Avatar

Зочин 2022-08-11 107.77.204.26

Манай хэвлэлүүдээр Тайванийг баян мэтээр бичдэг ч үнэндээ их ядуу газардаа, манайд уул уурхай дагасан нь чинээлэг байдаг бол Тайвань чиптэй нь л чинээлэг, бусдаар хэцүүхэн газар

Avatar

Onoch 2022-08-11 66.181.161.97

Хятад тайван 2-ийн хэн нь баян бэ? Чи бол хятад гэх бх. Ер нь Тайванд их дургүй хүн бна.

Avatar

Зочин 2022-08-11 103.229.123.71

ХЯТАД УЛС ӨНГӨН ДЭЭРЭЭ ХӨГЖИЖ БУЙ МЭТ БОЛОВЧ ЦААНАА БҮХ ТЕХНОЛОГ НЬ ГАДНЫ ХАРААТ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ БОЛ ХЭЗЭЭ Ч СӨНӨЖ БОЛОХ ХЭВРЭГ ТАВЬЛАН БИЛЭЭ.

Avatar

Зочин 2022-08-11 103.161.242.160

90 – д оны сүүлээр байна уудаа Тайваньд сурч төгссөн хэдэн залуус яг энэ чиглэлээр компань байгуулж ажиллаж байхад нь удалгүй дээрээс тарааж хаасан санагдана. Хүмүүс нь гадагшаа явсан сурагтай. Хэрэв үргэлжлүүлэн ажиллаж байсан бол өдийд нилээд томоохон юм дуулгах байсан байхдаа. Магадгүй улс орон маань ямар нэг хэмжээгээр үйлдвэрлэгч орны тоонд орчихсон өр ширгүй ч байх байсан юм билүү…

Avatar

Onoch 2022-08-11 66.181.161.97

Чип үйлдвэрлэх нь зарчим нь хэвлэх машин. Хэвлэх машины зүрх нь 7-2 нано-метрийн долгион үүсгүүр. Энэ хэмжээ багасаад л байвал улам жижиг транзистор хэвлэж чадна гэсэн үг. Ийм хэвлэх машин хийдэг 10 гаруй үйлдвэр бий. Тэд л энэ салбарын тоглогчид. Үүсгүүр хийх нь топ физикчдийн тоглодог салбар.

Avatar

Зочин 2022-08-11 37.19.108.246

Хятадууд зүгээр л бусдын хөрөнгөөр далдаганаад овоо босоод , шуналаасаа болоод эргээд байрандаа орж байгаа улс.Гол сурталчилгааг энд байгаа тролууд л хийдэг.АНУ ,Евро хатуурхвал агаарт нь нэг ч онгоц байхгүй,метро,гэх мэт нь зүгээр о төмөрийн сэг болно.

Avatar

Ok 2022-08-11 64.119.26.217

Taraasan novshnuudiiin barij shorond hiih heregtei um bgaan, ulaan tsaim mongol ulsiin hugjil tsetseleltend sanaataigaar saad uchruulsan gedeg undesleleer buh nas ugdug bh heregtei shdee

Avatar

Зочин 2022-08-11 111.237.127.46

Чип үйлдвэрлэлийн чиглэлээр Тайваньд суралцсан монгол залуус байгаа бол гадаадад л ажиллаж байгаа болов уу. Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг одоо 0-оос эхлэх тохиолдолд дэлхийн том хөгжингүй гүрэн ч бусдыгаа гүйцэх боломжгүй. Хятадын SMIC арваадхан жилийн өмнө технологийн хэд хэдэн шатаар хоцорч байсан бол одоо бараг зэрэгцэх гэж байна. Энэ салбарт SMIC шиг хурдан өөдөлсөн өөр ганц ч үйлдвэрлэгч байхгүй. Хөрөнгө оруулалтыг нь Хятадын төр шийдэж байсны ач болов уу.

Avatar

мөнгөнөөс гадна толгой бас хэрэгтэй учраас амар гүйцэхгүй гэж яриад бгаа юм... 2022-08-11 66.181.160.9

Яагаад гүйцэх боломжгүй гэж. Гол нь долгионы үүсгүүрийн хэсгийг физикчид нь сайн бол хийчихвэл тэгээл бусад нь асуудал биш баймаар. Тэр нэг роботжсон дамжлагатай өрөө шиг маши зэрэг бол асуудалгүй шд. пленк дээр эх загвар хийхийг бол угаасаа мундагууд өөрсдөө хийж байгаа. Гол юм долгионы эх үүсвэр л юм билээ. Тэр бол шинжлэх ухааны хэсэг. Бусад нь инженерингийн хэсэг. Тэгэхээр гүйцэх боломж бүгдэд бий. Гагцхүү шинжлэх ухааны хэсгийг яаж хийх вэ гэдэг угаасаа хөрөнгө мөнгөнөөс бас хамаарахгүй.

Avatar

Зочин 2022-08-11 103.229.121.56

Монголд чип үйлдвэрлэх хэрэгтэй юм бна даа

Avatar

Ard 2022-08-11 24.13.36.85

Daan ch 2 hursh maani hiilgehgui bh daa!ted Mongolchuudiig hezee ch hugjuulj bolohgui gesen barimtlaltai.Deer suuj bgaa heded heden tsaas atguulaad tumsugii ni atgajihdag.

Avatar

Teneg mine 2022-08-11 66.181.161.35

Mongol uls gantsaara delhiid 100000 jil togtonsonch hiij chadhgui

Avatar

Зочин 2022-08-11 66.181.179.195

Бид ч гэсэн дэлхийн хэрэгцээний дийлэнх хувийг нийлүүлдэг өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй болмоор юм байна. Манайд арвин байдгаар нь зэс оролцсон бусдад маш их шаардлагатай тийм л зүйлийг хийцгээе. Тэгвэл 2 хөршөө царай алдахгүй байж болох юм бишүү

Avatar

haagii 2022-08-11 66.181.161.15

za za tegvel modgui yum bn, China hii Orilsoor heden jil boloh yum bn, Copy Past China giin hidden ajil bish bn

Avatar

Зочин 2022-08-11 202.131.225.53

chuhal uildverlegch baihiin ach holbogdol ene yum

Avatar

Зочин 2022-08-11 202.9.46.0

Тайвань гэж бие даасан улс байхгүй Хятадын нэг хэсэг тайваны асуудал бол хятадын дотоод асуудал …
Мрнголчууд хэн ч биш байж тайвань гэж тусдаа улс юм шиг АНУг дагаж далдаганах хэрэггүй

Avatar

zochin 2022-08-11 202.55.183.178

Мэдлэг боловсрол дутуу нөхдүүд чам шиг ю бичих байх. Унш судал

Avatar

Иргэн 2022-08-11 64.119.22.80

Их мэдэгч бас үл мэдэгчээ хятад газрын ховор элементийг нь нийлүүлдэг юм хаачихвал тэгээд тэр тайван чинь хэвтэнэ ш дээ кккк

Avatar

Зочин 2022-08-11 202.9.46.0

Мэдлэг боловсролтой дүртэй чам шиг мунхагууд монгол ялангууд монголоор дүүрэн байгаад ийм байдалтай хаигийн адгийн худал түүх шаасан малнууд …
Тайваныг НҮБээс эхлээд АНУ ЕХ аль нь ч тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг ч мэддэггүй мал орк өөрийгөө боловсролтой гэхээр ,үхэр мрнголчууд болоогүй байнадаа удахгүй хятадын нэг хэсэг болно …..

Avatar

Бадарч тахар 2022-08-11 139.5.218.102

Чип үйлдвэрлэх гэж махаа идэж байснаас Тайваныг шууд эзлээд авчихвал хамаагүй амар шүү дэ ! Чипний төлөө дайнд хамаг цэргээ хүчээ дайчлах ёстой !

Avatar

Зочин 2022-08-11 192.82.65.148

Чи бүр мал шасс.

Avatar

Зочин 2022-08-11 202.70.44.46

чамайг бас эзлээд тонилгох хэрэгтэй юм байна

Avatar

Зочин 2022-08-11 202.179.27.249

энэ бадарч тахар гэж дулмаагийн салтааг бодохоос өөр юмгүй хоосон толгой байсан одоо бүр ч дордоо шив дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж