Их сургууль, захуудын дараа их нүүдэлд төрийнхөн багтав | News.MN

Их сургууль, захуудын дараа их нүүдэлд төрийнхөн багтав

Их сургууль, захуудын дараа их нүүдэлд төрийнхөн багтав

Их сургууль, захуудын дараа их нүүдэлд төрийнхөн багтав

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нийслэлийн төвлөрлийг сааруулах зорилготой хэд хэдэн хөтөлбөрийг тусгаж өгсөн. Тухайлбал, хотын төвд буй төр, захиргааны байгууллагуудыг шинэ нисэх рүү нүүлгэх. Энэ ажлыг өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулж дэмжсэн бол өчигдрөөс албажиж байгааг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар онцолсон. Учир нь Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын төлөвлөлтөд 150 мянга гаруй иргэнийг тухайн бүсэд суурьшуулахаар зорьж буй. Тиймээс тухайн хэсэгт төр, захиргааны зарим байгууллагыг нүүлгэх талаар шийдвэр гаргажээ.

Одоогоор аль аль нэгжийг нүүлгэх нь тодорхойгүй байгаа ч иргэд дараагийн их нүүлгэлт цаасан дээрх төлөвлөгөө хэвээр үлдэх вий гэжээ.

Учир нь өмнө нь хотын төвлөрөл, автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор төрийн өмчийн их сургуулиудыг хотоос гаргах, томоохон зах худалдааны төвүүдийг А бүсээс нүүлгэх ажлыг хэд хэдэн удаа санаачилж он, он дамжиж ярьсан ч амжилт олоогүй. 2018-2020 онд эхний ээлжид ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу, араас нь  ШУТИС-ийг  “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа албаныхан мэдээлж байв. Түүгээр ч зогсохгүй их сургуулиудын дараа 10 жилийн хугацаанд Ховд, Дорнод аймагт боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулийг шилжүүлэх бодлогыг Боловсрол, шинжлэх ухааны яам барьж буйгаа мэдэгдэж байсан юм. Гэвч их сургуулиудыг орон нутаг руу нүүлгэхээр багш нар нь дагаад явна гэх баталгаа байхгүй. Нүүх үлдэх гэдэг сонголтын аль нэгийг хийх шаардлага тулгарч байсан. Мөн их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр нүүлгэхэд нийт 11 их наяд гаруй төгрөгийн төсөв шаардлагатай болсон.

Тиймдээ ч боловсон хүчний асуудлаас үүдэж дээд боловсролын байгууллагуудыг нүүлгэхэд бэрхшээл гарч ирсэн. Ийнхүү энэ ажил гурван жилийн хугацаанд яригдаад замхарч байв.

ЦААСАН ДЭЭР ЦАРЦСАН ЭХНИЙ АЖИЛ НЬ ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН НҮҮЛГЭЛТ

Үүнээс өмнөх цаасан дээрх их нүүлгэлт бол томоохон зах худалдааны төвүүд. Нарантуул, 100 айл тэргүүтэй олны хөл тасардаггүй худалдааны төвүүдийг А бүсээс гаргах нь олон давуу талтайг танилцуулж, үйлдвэрлэлийг ч хотоос зайтай байгуулах тухай Барилга хот байгуулалтын яам санаачилж байлаа.

Ийнхүү 2014-2015 онд Зуун айл дахь барилгын материал үйлдвэрлэлийг Налайх дүүрэг рүү  шилжүүлэх бодлогыг хотоос барьж,  Үйлдвэр технологийн парк байгуулах шийдвэр гарсан ч өнөөг хүртэл тэг зогссон.

Мөн “Нарантуул” олон улсын худалдааны төвтэй хаяа залган байрлах “Өгөөмөр” авто техникийн захыг нүүлгэх шаардлагатай талаар ч танилцуулж байв. Гэвч хөрөнгө мөнгөнөөс эхлээд суурьшлын бүсийг шилжүүлэхэд газрын зохицуулалт, төлөвлөлт гээд олон асуудал байгаа учраас ийнхүү олон жил яригдаж, шат шатны удирдлагууд дэмжээд ч амжилт олоогүй.

Тэгвэл энэ удаагийн их нүүлгэлтийг Нийслэлийн захиргааны байгууллагаас эхэлсэн бол одоо дараа дараагийн төрийн шатлалын байгууллагуудыг шинэ хот руу шилжүүлэх болсноо Засгийн газар мэдэгдэв. Үүнд шаардлагатай төсвийг ч улсын төсвөөс санхүүжүүлж, ойрын хугацаанд хотын төлөвлөлтөд онцгой анхаарахаа мэдэгдлээ. Харин энэ ажил хэдэн жилийн дараа бүрэн биелэлээ олох бол?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-11 66.181.176.233

Заза, манай дарга нар амаараа бол сар луу ч нуулгэнэ ш дээ, хешгийн хендий руу нуух зэрэг бол юу ч биш

Avatar

Зочин 2022-08-11 213.87.149.7

))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — https://clck.su/E2BXY

Avatar

ruth 2022-08-11 197.211.63.62

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

зочин 2022-08-11 66.181.181.88

Нийслэлийг задалж байж ядаж машины түгжрэл багасах биз.
Зарим их, дээд сургуулиудыг Дархан, Орхон, Сэлэнгэ рүү шилжүүлэх нь зөв.
Жинхэнэ багш нар очоод л багшилж л таарна. Тэгээд ч ардын Засаг мандаад
бичиг үсэгтэй цөөн тооны багштай Монгол Улсын түүх өнгөрсөн зуунд хамаатай.
Багшлах боловсон хүчин хангалттай болсоон.

Avatar

Зочин 2022-08-11 119.40.103.3

нарантуул, өгөөмөр, да хүрээ, 100 айл эднийг гаргахад л шал өөр болнодоо. Оюутнуудыг машин унахыг хориглочих тэгээл болоо

Avatar

Emgen 2022-08-11 103.140.11.103

Уул нь 100 айл, даа хүрээ, нарантуулын өргөтгөл, барс зэргийг хотын 4 зүг, 8 зовхист тараан байрлуулбал түгжрэл буурна. Даанч дарга нарт тийи хүсэл байхгүй. Аргацааж 4 жилийг өнгөрөөж хар машиныхаа ид шидийг дахин үзэх гээд л. Хулгайлсан тэрбум доллараа триллион болгохыг л бодно.

Avatar

Зочин 2022-08-11 202.21.127.142

Их сургууль нийслэлдээ үлдсэн нь дээр

Avatar

Нар 2022-08-11 202.72.247.58

Зарим нэг их сургуулиудыг шат дараатай нүүлгэмээр л байгаа юм. Хил дамнаж их сургуульд сурч болоод байгаа юм чинь бүх сургуулиудыг биш юм аа гэхэд ядаж нийгмийн ухаан, багш, хууль зэрэг чиглэлийн оюутнуудад /хэрэв багш нар нь явахгүй гээд байгаа бол/ эхний 1-5 жилдээ цахимаар ороод сурах бичиг гарын авлагыг нь цахим хэлбэрт шилжүүлээд тэгээд тэр хоорондоо оюутны дотуур байр, сургуулиудын байр дэд бүтцээ барьж байгуулаад болох байх л гэж бодож байна

Avatar

Мэргэн Ард 2022-08-11 192.82.78.252

Одоо уг нь ХҮҮК Жанжин маань уг нь Чойбалсан, Сүхбаатар, Чингис нартай адил түүхэн хүн болох гээд бодоод байгаа юм шиг байгаа юм.
Тэгхийн тулд 10 ханатай Улаан Халзтай гэр, морины уяа сузгаа татаж,тулгаа асааж Хөшгийн хөндийдөө анхалж барин Төрийн Ордны Суурийг тавьчихвал хүмүүс харин 100 жилийн дараа манайд нэг тийм агуу их дайчин улс төрч Хүүк байж билээ гэж ярих болно.
Оюук ч ялгаагүй, хэн түрүүлж нүүсэн нь Улс Төрийн ТОм КОКО авна.Юу үнэн энэ үнэн, бүр туйлийн ҮНЭН нь болно…

Avatar

Зочин 2022-08-11 139.5.217.181

төрийн үйлчилгээгээ хүнээсээ зугатаалгаад хэдэн захууд нь хотын төвд үлдэх юм байна лдаа.

Avatar

Зочин 2022-08-11 122.201.26.3

Яах гэж ингэж худлаа далдаганаж байдаг юм бол. Өмнө нь төлөвлөсөн зах, дээд сургуулиудаа нүүлгэж чадаагүй, чадах ч үгүй байж бас нэг нүүдэл бодоод олчихож. Зүгээр байхаар ажил хийсэн болох гэсэн арга ядсан үйлдэл шүү дээ. Ийм юманд ард түмэн хууртахаа болиод удаж байнаа.

Avatar

Зочин 2022-08-11 124.158.68.19

МАНгарууд дахиад л мангартаж эхлэв. Төрийн их дээд сургуулиуд, оюутан залуус Улаанбаатартаа байх ёстой. Гэрэл гэгээ болсон оюутан залуус явчих юм бол Улаанбаатар үхмэл хот болно. Хаашаа ч харсан хөгшин баргар хүмүүс харагддаг хотод хөгжил дэюшил байхгүй болно. Өөр нүүлгэх юмнууд зөндөө л байна даа. Бүх том захуудыг нүүлгэж нэг дор бөөгнөрүүлбэл хүмүүс их очно доо.

Avatar

ЗОЧИН 2022-08-11 192.82.69.217

МАН-ЫН ҮЕД ЛООЗОН ШИГ АМЬДРАЛ ӨРНӨЖ БАЙНА. УГТАА АЛЬ ХЭДИЙН ИХ ДЭЭД СУРГУУЛИУД ЧИНЬ НҮҮСЭН ШҮҮ ДЭЭ, 100 АЙЛЫНЗАХ НҮҮГЭЭД НЭЛЭЭН ХЭДЭН ЖИЛ БОЛЖ БГАА БИЗ ДЭЭ? МӨН ТЭНГЭРИЙН ЗАМААР ТҮГЖРЭЛГҮЙ ДАВХИАД, 400 САЯ ЖУУЛЧИНГАА ХҮЛЭЭЖ АВААД "ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР"ТАА ЖАРГАЛТАЙ БНА ГЭЖ… ИЙМ ХЭРНЭЭ ХӨШӨӨ БАРИХДАА ШАЛАМГАЙ ГЭЖ ЯАНАА? БҮХ ЮМ ЛООЗОН БОЛЖ ХУВИРЛАА. ЯМАР Ч ОЛОН ХЭРЭГЖИХГҮЙ ШИЙДВЭР ГАРГАДГИЙМ, ЗҮҮД ШИГ ЮМ ЯРЬДАГ ЮМ, ЭХНЭЭС НЬ ХЭРЭГЖҮҮЛЧИХЭЭД ДАРААГИЙН ЮМАА ЯРЬ? СЭРҮҮН ЗҮҮДНЭЭСЭЭ СЭРЭЭЧ?

Avatar

Албан Тасалгааны Цонхооор 🎵🎵🎵 2022-08-11 202.126.88.203

Албан тасалгааны цонхооор …….нанана……🎵🎵🎵🎵

Avatar

Цагаан баавгай 2022-08-11 59.153.115.226

Сонгино хавьд байгуулсан авто худалдааны зах юу болсон бэ.

Avatar

Зочин 2022-08-11 202.126.88.203

Их сургуулиуд яагаад нүүдэггүй вэ ? ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ПОРПИЙСОРУУД НЬ НҮҮХГҮЙ гээд бгаа юм чинь Их Сургуулиуд нүүүж харагдаач 😛

Avatar

Зочин 2022-08-11 188.162.254.27

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг Баян олгийд ажиллуулая!

Avatar

Nuudelchin 2022-08-11 66.181.161.51

Tsaasan deerch boltugai nuujil baihaasdaa nuudelchin mongolchuud min

Avatar

Irgen 2022-08-11 202.126.90.122

Tuvluriig saaruulah hamgiin chuhal ajil zahuudiig nyylgeh.getel symyabazar cahilgaan galt tereg gyyr gesen mungu uguuh ajlaa 1 d taviad nyylgeh ajliig gacaaj baina.hotiin tygjreliig arilgah setgelgyi symya metiig zailuulj ajil hiih ard tymnee gesen hymyysiig udirdlagad gargah heregtri

Avatar

Зочин 2022-08-11 43.242.242.24

Нарантуул Өгөөмөр захыг яаралтай хотоос гаргаач. Зах гэдэг чинь хотын захад байх ёстой байтал. Нараниуул орохын төлд Барын 19 аймгийн том жижиг машинууд зам эвдэж, түгжрэл үүсгэж хотын зүүн хэсэг төвд байрлах Нарантуул яуу явж байна.. Хэдэн 10 жил Том оврын машинууд хөдөө орон нутаг руу бараа ачих гэж ямар их зам эвдэрч зассаныг тооцохгүй юм. Замд орсон мөнгөө бодвол………. Хотын дарга нэртэй МАНГАРУУДЫН толгой хүрэхгүй ээ ……………………………….

Avatar

Зочин 2022-08-11 122.201.21.50

анх нарагтуул эзэнгүй захад блаа өөрсдөө хажууд нь барилга барьж орчихоод

Avatar

Hadaa 2022-08-11 122.201.24.75

Hotoos nuuh hun oldoh bolow uu
Hooson gazar hen ch ochihgui

Avatar

Зочин 2022-08-11 66.181.160.127

шинэ хот гэж солиорч байхын оронд Дархан Эрдэнэт Дорнод Чойбалсан гэсэн орон нутагтаа хөрөнгө оруулж Их сургуулиудыг нүүлгэх хэрэгтэй

Avatar

Зочин 2022-08-11 202.21.105.204

Мөнхбаатар бол барилгын салбарыг дампууруулж байгаа би-гээр өвчилсөн намчин хоосон толгой. Үхсэн ацны Хөшигтийн хөндий, Шинэ зуунмод. Мөнхбаатар лав чадахгүй шүү. Төв аймагт дэвших гээл хэдэн мангуу дарга нараа дагуулаад л жорлон нээсэн ч тууз хайчлаад солиороод явах юм. Зүгээр хар залуугаараа нам дагасан байдаг л нэг хоосон толгойтой намчин. Ямар ч дэд бүтцийн хүрэлцээ байхгүй шүү Хөшигтийн хөндий. Өөрийнхөө туслах, зөвлөх, жолооч гээд л бараг бүх хүнээ харъяа байгууллагадаа дарга болсгосон доо

Avatar

Иргэн 2022-08-11 66.181.183.85

Орхоны хөндийд байгуулах шинэ хотод хэн нүүж очих болж байнаа. Улаанбаатараас нүүх хүн олдохгүй болох нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж