“Хутай билиг” уламжлалт эмнэлэг нь 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулсан 18 жилийн туршлагатай хамт олон. Ингэхдээ байгалийн гаралтай, хүний бие махбодод тохирсон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Харин энэхүү байгууллага нь энэ сарын 8-13-ны өдрүүдэд үнэгүй үзлэг, оношлогоог иргэддээ үзүүлэх гэж байгааг дуулгахад таатай байна.
Ингээд “Хутай билиг” уламжлалт эмнэлгийн уламжлалт анагаах ухааны хүний их эмч С.Гэрэл-Эрдэнээс энэ талаар тодрууллаа. Тэрбээр ярихдаа “Энэхүү үйл ажиллагааны хувьд талийгч аавынхаа буянд зориулан 2020 оноос зохион байгуулж байна. Уг үйл ажиллагааг энэ жил аавуудын баярыг тохиолдуулан хийж байгаа бөгөөд эрэгтэй хүмүүсийн хувьд толгой, хүзүү зовиуралсан бол нэг удаагийн бариа заслын эмчилгээг хийж өгөх юм. Харин үзлэгийн хувьд бүх насныханд үзлэг, оношлогоо хийнэ. Энэ жил долоо хоногийн хугацаатай үзлэг, оношлогоо хйиж байгаа бол дараа дараагийн жилүүдэд сарын хугацаатай зохион байгуулна” гэлээ.
Хаяг: ЧД, барилгачдын талбайн зүүн талд, Хийморь хотхон 4/7-р байр. Утас: 99809223,98025599,70003007
Холбоотой мэдээ