А.Гутерреш УИХ-ын гишүүн Д.Ганбатыг “онцолжээ”

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

А.Гутерреш УИХ-ын гишүүн Д.Ганбатыг “онцолжээ”

А.Гутерреш УИХ-ын гишүүн Д.Ганбатыг “онцолжээ”

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад энэ сарын 8-наас 11-ныг хүртэл хугацаанд албан ёсны айлчал хийж байна.

Тэрбээр өчигдөр/2022.08.09/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд мод тарих үйл ажиллагаанд оролцсон. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын даргатай уулзаж санал солилцсон билээ. Айлчлалын үеэр А.Гуттереш хэвлэлийн мэдээлэл хийхдээ “Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласнаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах бодлого баримталж буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт харуулсан.

Эх дэлхийг цөмийн зэвсгээс ангид болгохын тулд бусад улс ч Монгол Улсыг үлгэрлэн дуурайна гэдэгт би найдаж байна.Монгол Улс бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээн дурджээ.

Үүнээс гадна УИХ-ын дарга А.Гутеррешийг хүлээж авч  уулзахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон албаны бусад хүмүүс байлцжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбатыг “онцолсон” байна. Д.Ганбат нь Украины дүрвэгсдэд зориулж сарын цалингаа хандивлаж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж