Шри-Ланка: Хөлөг онгоцоо боомтоос холдуулахыг Хятадаас хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

Шри-Ланка: Хөлөг онгоцоо боомтоос холдуулахыг Хятадаас хүсэв

Шри-Ланка: Хөлөг онгоцоо боомтоос холдуулахыг Хятадаас хүсэв

Хятадын “Юань Ван 5” нэртэй хөлөг онгоц өнгөрсөн Пүрэв гаригт Шри-Ланкын өмнөд хэсэгт орших Хамбантота боомтод хүрсэн. Тус боомтод наймдугаар сарын 17-ныг хүртэл байх төлөвлөгөөтэй байсан ч Шри-Ланка улсын зүгээс хөлөг онгоцоо холдуулахыг хүсчээ. Гадаад хэргийн яам тодорхой шалтгаан дурдаагүй ч, хөрш Энэтхэг улсын аюулгүй байдалтай холбоотой байж магадгүй гэж үзэв.

Энэтхэг-Хятад улсууд сүүлийн үед гүнзгий харилцаатай байгаа. Хятад улс Шри-Ланкад өгөх дэд бүтцийн зээлийнхээ бүтцийг өөрчлөхөөр тохиролцсон.

“Юань Ван 5” хөлөг нь шинжлэх ухааны судалгааны зориулалттай онгоц юм. Харин гадаадын аюулгүй байдлын шинжээчид уг хөлгийг хиймэл дагуул, пуужин болон тив хоорондын баллистик пуужин хөөргөхөд ашигладаг хамгийн сүүлийн үеийн хөлөг гэжээ. Тиймээс Хамбантота боомтыг цэргийн бааз болгон ашиглах вий гэж Энэтхэг болгоомжилж байна. Энэтхэг өнгөрсөн сарын сүүлээс уг хөлөг онгоц ирэх эсэхийг ажиглаж байгаагаа мэдэгдэж байсан. Түүнчлэн өөрийн аюулгүй байдал, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах болно гэжээ.

Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинь мэдээлэл өгсөн. Тэрбээр Хятад ба Шри-Ланкын харилцаа гуравдагч этгээдэд чиглээгүй гэдгийг онцолжээ. Мөн “Зарим улс орнууд Шри-Ланкад шахалт үзүүлж буйгаа аюулгүй байдлын асуудал гэж нэрлэж байгаа нь үндэслэлгүй” гэлээ.

Эх сурвалж: AL JAZEERA, ABC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж