Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажил энэ сарын 1-нээс эхэлсэн. Тэгвэл яармагийн замд барьж буй нүхэн гарцыг угсарч дуусчээ. Одоогийн байдлаар цементээр бэхжүүлсэн суурийн ажил гүйцэтгэж байна. Нүхэн гарц барих хэсгийн замын хоёр урсгалыг наймдугаар сарын 22 хүртэл ээлжлэн хааж, зам барилгын ажил хийхээр төлөвлөсөн байсан юм. Мөн одоогоор хөдөлгөөнийг нь хязгаарлаад буй урд талын урсгалын замыг өнөө оройдоо хучиж, маргааш буюу төлөвлөгөөт хугацаанаасаа 11 хоногийн өмнө нээхээр ажиллаж байна.
Энэхүү 37.5 метр урттай нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурах талаар албаныхан мэдээлж байна.
Холбоотой мэдээ