"Оюуны наадамд олон улсын цолтой тамирчид оролцож байгаа нь онцлог"

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

"Оюуны наадамд олон улсын цолтой тамирчид оролцож байгаа нь онцлог"

"Оюуны наадамд олон улсын цолтой тамирчид оролцож байгаа нь онцлог"

Монголын оюун ухааны академиас санаачлан “Оюуны наадам–2022” нэгдсэн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээн наймдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Удирдлагын академи дээр тус тэмцээн болох аж. Харин нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 14-нд буюу ням гарагт 15.00 цагаас үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэ талаар Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч Х. Хатанбаатар, оюуны наадмын ерөнхий ивээн тэтгэгч “Хушхан” брэндийн захирал Д.Энх-Амгалан мөн оюун ухааны академийн ахлах дасгалжуулагч багш, олон улсын шүүгч н.Баасандорж, ой тогтоолтын олон улсын их мастер Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар мэдээлэл өглөө.

Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч Х. Хатанбаатар:

-Монголын оюун ухааны академи нь 2010 онд үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсанаас хойш оюуны хөгжлийн олон талт сургалтуудыг бүх насныханд хүргэсээр ирсэн. Эрхэм зорилгынхоо хүрээнд бид оюуны спортын дэлхийн аварга, шилдэг тамирчдыг  төрүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хугацаанд дотооддоо 116 тэмцээн уралдааныг зохион байгуулсан бөгөөд ингэхдээ давтагдсан тоогоор 20 мянга гаруй хүүхэд залуусыг оролцуулсан. Шилдэг тамирчдаа бэлтгэн Англи, Америк, Япон, Солонгос гэх мэт дэлхийнн 20 гаруй улсад зохион байгуулагдсан нийт 60 тэмцээнд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулж олон улсаас нийтдээ 101 цом, 1115 медаль хүртэж олон улсад Монгол Улсаа таниулж чадсан. Цаашдаа ч олон тэмцээн уралдаанд оролцох болно. Өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан тэмцээнүүдээ бид тус тусад нь зохион байгуулдаг байсан бол энэ удаад таван төрлийн тэмцээнийг нэг дор зохион байгуулна. Тэмцээн уралдаанд оролцсоноор хүүхэд, залуус маань өөрсдийн шинэ хобби болон цааш цаашдын тэмцээн уралдаанд өөрсдийн ур чадвараа ахиулах зэрэг олон ач холбогдолтой. Бид баг, тамирчдаа олон улсын тэмцээн уралдаанд оролцуулсанаараа өнөөдөр 50 олон улсын зэрэг, цолтой тамирчидтай болсон. Энэ удаагийн тэмцээнд олон улсын цолтой тамирчид оролцож байгаагаараа илүү онцлогтой болж байна. Уг тэмцээнд 3000 гаруй тамирчдаас шилдэг 600 тамирчин оролцох гэж байна.

 

Б.Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж