Дружба хоолойгоор дамжуулах Оросын газрын тосны тээвэрлэлт зогсов

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

Дружба хоолойгоор дамжуулах Оросын газрын тосны тээвэрлэлт зогсов

Дружба хоолойгоор дамжуулах  Оросын газрын тосны тээвэрлэлт зогсов

Хориг арга хэмжээний улмаас транзит тээврийн төлбөрийг хийх боломжгүй тул Орос Европын гурван улсад нефть нийлүүлэхээ зогсоосон гэж "Транснефть" компани мэдэгдэв.  Украины нутаг дэвсгэрээр дамжин Чех, Словак, Унгар руу урсдаг "Дружба" газрын тос дамжуулах хоолойн өмнөд салбарын тээвэрлэлт зогссон тухай Оросын төрийн хоолой дамжуулах оператор мэдэгдсэн юм.

"Наймдугаар сарын 4-нд Оросын нефтийг Украины нутаг дэвсгэрээр дамжуулахыг зогсоосон" гэж нефтийн хоолойн оператор Мягмар гаригт  хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Украины тал “эдгээр үйлчилгээнд мөнгө аваагүйн улмаас” газрын тосны тээвэрлэлтийг зогсоосон гэж тус компани мэдэгдэв. Гэсэн хэдий ч Беларусиар дамжуулан Польш, Герман руу нийлүүлэлт "ердийнх шигээ" үргэлжилж байна гэж “Транснефть” нэмж тэмдэглэв.

Олон улсын жишиг “Brent” маркийн нефтийн үнэ нэг баррель нь хоёр ам.доллараар өсөж, 98 ам.доллар дөхжээ.

Европ Оросын түүхий нефть, дизель түлш, байгалийн хий, нүүрснээс ихээхэн хамааралтай. Европ Оросын эрчим хүчийг өөр эх үүсвэрээр орлуулахаар улаарч байгаатай холбоотойгоор энэ жил эрчим хүчний үнэ огцом өссөн байна.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж