Оросын бүх иргэнд хилийн хориг тавихыг барууныхнаас хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

Оросын бүх иргэнд хилийн хориг тавихыг барууныхнаас хүсэв

Оросын бүх иргэнд хилийн хориг тавихыг барууныхнаас хүсэв

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский барууны орнуудад хандан Оросын бүх жуулчны нэвтрэх эрхийг хориглох уриалга гаргажээ. “Оросууд философио өөрчлөх хүртлээ өөрсдийнхөө ертөнцөд амьдрах ёстой” гэж тэр “The Washington Post”-д ярилцлага өгөхдөө хэлэв.

Одоо хэрэгжиж буй хориг арга хэмжээнүүд нь агаарын тээврийн компаниуд, нөлөө бүхий албан тушаалтнуудад л үйлчилдэг. Тиймээс Оросын бүх иргэнд хориг тавих нь одоогийнхоос илүү үр дүнтэй гэж үзэж байна. Оросууд Европын холбоо болон АНУ-ын виз авах боломжтой хэвээр байгаа билээ.

Эстонийн ерөнхий сайд Кажа Каллас мөн ийм утгатай мэдэгдэл хийсэн. “Оросуудад жуулчны виз олгохоо боль. Европт зочлох нь хүний эрх биш давуу эрх” гэж тэрбээр өчигдөр /2022.08.09/ твиттертээ жиргэжээ. Латвийн Гадаад хэргийн сайд ч бас өнгөрсөн сард “Европын холбооны орнууд оросуудад виз олголтоо хязгаарлах ёстой” гэж хэлсэн. Болгар улс ОХУ-тай дипломат маргаантай байгаа тул харилцан бие биедээ виз олгохоо зогсоожээ. Визний хоригийн санааг Финланд улс ч бас Даваа гаригт дэмжсэн.

“Орос улс Европт түрэмгий дайн явуулж байгаа энэ үед оросууд хэвийн амьдралаар амьдарч, Европоор аялах нь буруу” гэж Финландын ерөнхий сайд Санна Марин хэллээ.

Шенгений виз нь Европын холбооны орнуудад 90 хүртэл хоног байх боломж олгодог. Тиймээс Оросууд агаарын тээвэр байхгүй бйасан ч Европын холбооны ихэнх орнуудад зорчсоор байгаа юм. “Хамгийн чухал хориг арга хэмжээ бол хилээ хаах” гэдгийг Зеленский онцоллоо.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж