Холливудын дуулиант хосуудын нэг жүжигчин Бен Аффлек, дуучин Женнифер Лопез нар өнгөрсөн зургадугаар сард гэрлэсэн. Улмаар тэд дуучин Мэрайя Керигийн экс нөхөр Жеймс Паркерын харшийг түрээслэн амьдарч байгаа юм. 60 сая ам.долларын үнэтэй тус харшийн түрээсийн хөлс ч өндөр сурагтай.
Тэгвэл Бен харшаа зарж, Жейлотой хамтран амьдрахаар шийдсэн байна. Тэрбээр Номхон далайн эрэг дэх харшаа 29.995 сая ам.доллараар зарах зар тараажээ. Долоон унталгын өрөө, есөн угаалгын өрөөтэй, том усан сантай тус харшийг 2018 онд тэрбээр 19.250 сая ам.доллараар худалдан авч байв.
Холбоотой мэдээ