"Сахал намайг улам үзэсгэлэнтэй санагдуулдаг"

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

"Сахал намайг улам үзэсгэлэнтэй санагдуулдаг"

"Сахал намайг улам үзэсгэлэнтэй санагдуулдаг"

Сахлаа ургуулах болсноор илүү үзэсгэлэнтэй санагдах болсон гэж Дакота Күүк ярьжээ. Тэрбээр өмнө нь сахлаа өдөрт хоёр удаа хусдаг байсан аж. Түүний сахал 13 наснаас нь ургаж эхэлсэн ба үүнээсээ их ичдэг байснаа дурсчээ. Биеийн онцлогоос нь шалтгаалж түүний сахал хурдан ургадаг байснаас өдөрт хоёр удаа хусдаг байсан аж.

Хэд хэдэн шинжилгээ хийлгэсэн ч сахал нь хурдан ургаж буй шалтгааныг тодруулж чадаагүй гэнэ. Гэхдээ эмч нарын таамгаар бөөрний дээд булчирхай нь тестостероны түвшинг ихэсгэдэгтэй холбоотойгоор сахал нь ингэж хурдан ургадаг гэж үзэж байна.

Биеийнхээ дутагдлыг бүрэн хүлээн зөвшөөрснөөр Дакота одоо өөртөө илүү итгэлтэй болжээ. Улмаар нийгмийн сүлжээнд сахалтай эмэгтэй байх нь хэвийн гэдэг талаас нь эерэг мэдээлэл түгээж байна.

“Нүүрэндээ сахал, үстэй эмэгтэйчүүдийг гутаан доромжилдог байсан үед би өссөн. Гэхдээ ирэх 10 жилд би нүүрээ будгаар нууж, үсээ хуулмааргүй байна” гэв. Тиймээс жинхэнэ дүр төрхөө ил болгож, өөртөө улам итгэлтэйгээр амьдрах сонголтыг хийсэн" гэж ярьжээ. 

Тэрбээр” Сахал минь намайг улам л үзэсгэлэнтэй санагдуулах болсон” гэжээ.

Эх сурвалж: Daily mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж