ЗГ: Замын-Үүдийн боомтыг Хятадын дэмжлэгтэйгээр өргөжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

ЗГ: Замын-Үүдийн боомтыг Хятадын дэмжлэгтэйгээр өргөжүүлж байна

ЗГ: Замын-Үүдийн боомтыг Хятадын дэмжлэгтэйгээр өргөжүүлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.08.10/  Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахын тулд Хөшигийн хөндий рүү төр засгийн байгууллагуудыг нүүлгэх шийдвэр гарсан. Тус шийдвэрийг өнөөдрөөс албажуулж эрчимжүүлэх талаар чиглэл өгсөн байна.


Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

-Монгол Улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. Хамгийн сүүлд Багануур хотыг байгуулсан. Одоо ийнхүү 40 жилийн дараа дахин хот байгуулах тухай төлөвлөлтийг хийж байна. Хөшигийн хөндийд онгоцны буудал ашиглалтад орсноор Шинэ Зуунмод байгуулах ерөнхий төлөвлөгөөний хүрээнд инженерийн дэд цүтцийн эх үүсвэр, шугам сүлжээний ажлын зургийг хийж эхэлсэн.

Цэвэрлэх байгууламж, усан сан, дулааны шийдэл, инженерийн бэлтгэл ажил, хөрсний усыг хэрхэн зайлуулах зэрэг ажлын зургуудыг хийсэн.

Шинэ Зуунмод хотын төлөвлөлтийн ажлын зураг эцэслэгдэн батлагдаж, техникийн шийдэл, төсөв хөрөнгө оруулалтыг гаргасан. Ингэснээр эхний ээлжийн 498 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатайг гаргаж ирсэн. Үүнтэй холбоотой төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг нүүлгэх асуудлыг өнгөрсөн гуравдугаар сарын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн.

Өнөөдрийн хуралдаанаар төр, захиргааны зарим байгууллагыг нүүлгэх ажил албажиж эхэлж байна. Энэ Баасан гаригт Хөшигийн хөндийд онгоцны буудал тойрсон инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлнэ.

Ажлын зураг гарсантай холбоотой эхний ээлжид 30 гаруй тэрбумыг энэ жил улсын төсөвт тавьсан. Үүний дагуу онгоцны буудлын урд байгаа таван усан худгаас төлөвлөлтийн дагуу инженерийн шугам сүлжээг хийх ажлыг эхлүүлж байна. Мөн 35кВт станцыг татах ажил эхлэхэд бэлэн боллоо. Гүйцэтгэгч компаниуд шалгарсан учир энэ Баасан гаригт ажлууд эхэлнэ гэсэн үг. Мөн Засгийн газраас энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд ирэх оны улсын төсөвт 200 гаруй тэрбум төгрөгийг үе шаттайгаар тусгах тухай ярьж эхэлж байна.

Одоогийн байдлаар тус шинэ хот байгуулалтын хүрээнд тус бүсэд 150 мянган хүн амьдрах боломжтой гэж тооцоолсон.

Хөндийд төвлөрөлт үүсгэх гол зүйл бол ажлын байр. Тиймээс бид хөгжлийн төлөвлөгөөг батлахдаа аялал жуулчлал, экспортод тулгуурласан үйлдвэрүүд байна гэж үзсэн. Эхний ээлжид шинэ зуун мод хотод 35 мянга гаруй хүн байна гэж үзэж байгаа. Юуны түрүүнд цахилгаан, ус, эрчим хүчний ажил хийгдэж ирэх жилүүдэд бусад аж ахуй нэгжүүд байгуулагдана.

БООМТУУДАА ХӨГЖҮҮЛСНЭЭР МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТ ГУРАВ ДАХИН ӨСНӨ

Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Наранцогт:

-Засгийн хуралдаанаар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд боомтын сэргэлт, боомт дээр хийгдэж буй бүтээн байгуулалт зэргийн талаар танилцуулга хийлээ. Нийт 94 төслийн явцыг сар бүр Засгийн газарт танилцуулж байгаа. Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөд хөрштэй хиллэж байгаа боомтуудын талаар нарийвчлан авч үзэхийг ярьсан. Тиймээс боомтуудын төлөвлөлт, түүнд тулгамдаж байгаа асуудлууд, бүтээн байгуулалт зэргийг мэдээлсэн.

Засгийн газраас тодорхой чиглэлүүдийг өглөө. Нэгдүгээрт, Хятад улс боомтоо нэгдсэн зангилаа, голлох, бусад боомт гэж ангилдаг. Энэ төлөвлөлттэй уялдуулсан төлөвлөгөөг танилцууллаа.

Хөрш орнуудын боомтуудын төлөвлөлттэй уялдуулж эрэмблэх, ялангуяа төслийн явцын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Монгол Улс Оростой 16 боомт, Хятадтай 17 боомтоор холбогдоог. Оросын тухайд дөрөв нь ерөнхий, хоёр нь хэсэгчилсэн төлөвлөгөөтэй боомт. Харин өмнөд хөршийн тухайд долоон боомтын ерөнхий төлөвлөгөө хийгдэж байна. Тэгэхлээр ирэх оны төсөвт бүх боомтын ерөнхий төсөв, зарим шаардлагатай гол боомтуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний төсвийг тусгах ажлууд хийгдэнэ. Хилийн үйлчилгээний байгууллага, зорчих хэсэг зэрэг үндсэн хэсгүүдийн бүтээн байгуулалт хийгдээд явна. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бусад бүтээн байгуулалтыг хийнэ.

Дараагийн асуудал бол газартай холбоотой. Томоохон бүтээн байгуулалт эхлэх гэхээр тэр газрыг хувийн хэвшил эзэмшиж байдаг нь ажилд саад болдог. Иймд сайд нараас бүрдсэн ажлын хэсэг гаргаж үүнийг шийдэх боллоо.

Уг нь Хилийн тухай хуулиар хилийн 15 км өргөн газрыг бусдад эзэмшүүлэх ёсгүй ч энэ заалтыг зөрчин, дуудлага худалдаагаар газар эзэмшүүлжээ. Газрын багц хуулийг батлахыг хүлээлгүйгээр үүнийг шийднэ.   Бид бүх боомтоо авто замаар, гол боомтуудаа төмөр замаар холбоно. Засгийн газраас бидэнд бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө. Одоо Замын-Үүд, Гашуунсухайт боомтыг урд хөршийн хөнгөлөлттэй зээлээр өргөжүүлэн, хүчин чадлыг нэмж байна. Үлдсэн боомтуудыг хэрхэн өргөтгөх судалгааг манай яам хийж, ирэх оны улсын төсөвт тусгахаар ажиллаж байна. Зөв төлөвлөх нь их чухал. Боомтуудаа хөгжүүлснээр Монгол Улсын экспорт гурав дахин өснө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж