“Галт зэвсэг хууль бусаар ашигласан гадаадын иргэдийг албадан гаргана”

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

“Галт зэвсэг хууль бусаар ашигласан гадаадын иргэдийг албадан гаргана”

“Галт зэвсэг хууль бусаар ашигласан гадаадын иргэдийг албадан гаргана”

Гадаадын иргэн, харьяатын газраас хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан гадаадын иргэдийн асуудлаар өнөөдөр /2022.08.10/ мэдээлэл хийлээ.


ГИХГ-ын Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат:

-Гадаадын иргэн, харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газраас “NINS” ХХК, “Ахлан” ХХК зэрэг аж ахуй нэгж, байгууллагын урилгаар Монгол Улсад түр ирэгч ангиллын визээр ирсэн зарим улсын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд зөвшөөрөлгүйгээр зорчсон, зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан зөрчлийг илрүүлэн шалгаж, гэмт хэргийг шинжтэй үйлдлийг таслан зогсоохоор хуулийн байгууллагад шилжүүлээд байна.

Тухайн иргэд галт зэвсгийг хууль бус аргаар худалдан авч, эзэмшиж, ашиглаж байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон.

Иймд хууль тогтоомж зөрчиж, дээрх төрлийн хууль бус үйл ажиллагаа явуулсан гадаадын иргэдийг Монгол Улсаас албадан гаргах, дахин нэвтрүүлэхгүй байх, үүнийг нь дэмжсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын виз, зөвшөөрлийн хүсэлтэд татгалзах, олголтод хязгаарлалт тавих бодлого барьж ажиллахыг анхаарууллаа.

Гадаадын иргэн, харьяатын газар Монгол Улсад хуулийн дагуу ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд хүндрэл чирэгдэлгүй төрийн үйлчилгээ үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулагч, жуулчдыг татах чиглэлд анхаарч гадаадын иргэдийн зорчих таатай нөхцлийг бүрдүүлж ажиллахыг зорьдог. Харин цаашид хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйл гаргасан гадаадын иргэд, уригч иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн хариуцлага хүлээлгэж, хатуу тэмцэнэ.

ГИХГ-аас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан ажилладаг. Энэхүү хяналт шалгалтын хүрээнд нэр бүхий аж ахуй байгууллагын урилгаар Монгол Улсад түр хугацаагаар ажлын болон жуулчлалын ангиллын визээр ирсэн гадаадын иргэд хууль бусаар галт зэвсэг эзэмшин мөн ашиглан ан хийсэн. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр төрийн тусгай хамгаалалттай газар нутагт зорчсон зөрчлийг илрүүлэн, гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг нь прокурорын байгууллагат шилжүүлэн ажиллаж байна. Эдгээр хүмүүс нь Саудын Араб болон Йордан улсын нэр бүхий долоон иргэн бөгөөд монгол улсад энэ оны зургаадугаар сард ирсэн. Ингэхдээ манай байгууллагаас виз хүсэхдээ ажлын болон жуулчлах зорилготой гэсэн  тул үүний дагуу шалган холбогдох ангиллын виз, зөвшөөрлийг олгосон.

Дээр дурдсан зөрчил бүхий иргэдийг болон нийт монгол улсад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн иргэдэд хуульд заасан арга хэмжээг авч ажиллана. Мөн монгол улсад эдгээр иргэдийг оруулж ирсэн аж ахуй нэгж байгууллагыг дахин гадаадын иргэн монгол улсад урих эрхийг хязгаарлах болон тухайн гадаад иргэдийн гаргасан үйлдэлд холбогдох зөрчлийг арилгуулах зорилгоор торгуулийн арга хэмжээ болон хуульд заасан бусад арга хэмжээг авч ажиллана.

Б.Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж