Талбайн теннисний хатан Серена Уильямс зодог тайлна | News.MN

Талбайн теннисний хатан Серена Уильямс зодог тайлна

Талбайн теннисний хатан Серена Уильямс зодог тайлна

Талбайн теннисний хатан Серена Уильямс зодог тайлна

Өнөө цагийн дэлхийн спортын ертөнц дэх хамгийн хүчирхэг, агуу эмэгтэйчүүдийн нэг Серена Уильямс зодог тайлна гэдгээ мэдэгдлээ. Түүний хувьд энэ сарын сүүлээр эхлэх АНУ-ын нээлттэй тэмцээн /US Open/ тамирчны замналынх нь хамгийн сүүлийн тэмцээн байх аж.

Тэрбээр өөрийн инстаграм хуудаснаа алдарт “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимсэн гэрэл зургаа нийтлэн тайлбар хэсэгт нь “Vogue сэтгүүлийн есдүгээр сарын нүүр зураг. Амьдралд чиглэлээ өөрчлөх эсэхээ шийдэх цаг ирдэг. Ямар нэгэн зүйлд гүн дурласан үед ийм цаг ирэх нь хэцүү. Бурхан минь, би тенниснээс баяр баясгалан мэдэрдэг. Гэхдээ одоо цаг явж эхэллээ. Би ээж байх, оюун санааны зорилгодоо илүү анхаарлаа төвлөрүүлж, өөр сэтгэл хөдөлгөм Серенаг нээмээр байна. Эдгээр зүйлсийг ирэх хэдэн долоо хоногт амтархан эхлүүлнэ” гэжээ.

Сүүлийн таван жилийн турш Серена Уильямсыг зодог тайлах эсэх талаар яриа гарч байсан нь эцэстээ биеллээ олов. Тэрбээр 2017 онд 35 настай, найман долоо хоногтой жирэмсэн байхдаа Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж, түүнээс хойш нэг хэсэгтээ их спортоосоо хөндийрсөн билээ.

Серена Уильямс “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би “зодог тайлах” гэдэг үгэнд дургүй. Харин үүнийг тодорхойлох хамгийн оновчтой үг нь би хувьсах гэж байна. Би тенниснээс надад чухал өөр бусад зүйл рүү хувьсч байна. Хэдэн жилийн өмнө би “Serena Ventures” гэх бизнесээ эхлүүлсэн. Удалгүй гэр бүлтэй болсон. Одоо харин гэр бүл улам өнөр өтгөн болгомоор байна. Хүмүүс намайг бүх цагийн үеийн хамгийн шилдэг нь гэдэг ч би талбайн теннисний дээд амжилтуудыг эвдээгүй байна шүү дээ” гэжээ.

Ирэх сард 41 нас хүрэх Серена Уильямс замналынхаа туршид Гранд Сламаас 23 түрүү хүртэж, олимпийн наадмаас дөрвөн алтан медаль хүртсэн цагийг эзэлсэн агуу тамирчин билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-10 202.70.44.46

энэ негр удаан тоглосон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж