Чили улсын хойд хэсэгт орших зэсийн уурхайн ойролцоо асар том нүх гаргасан хүмүүсийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг хичээнэ гэж Уул уурхайн сайд мэдэгдэв. Тус нүх долдугаар сарын сүүлчээр гарч ирсэн ба 36.5 метр (120 фут) диаметртэй. Нууцлаг нүх нь орон нутгийн эрх баригчдыг дургүйцлийг өдөөж, Канадын Лундин эзэмшдэг ойролцоох уурхайн үйл ажиллагааг зогсооход хүргэсэн.
Уул уурхайн сайд Марсела Эрнандо хэвлэлийнхэнд өгсөн мэдэгдэлдээ "Бид торгууль ногдуулах биш, шийтгэл үзүүлэх болно" гэж хэлээд торгууль нь ач холбогдолгүй байх хандлагатай байгаа гэв. Тус шийдвэр нь уул уурхайн компаниудад "үлгэр жишээ" байх ёстой гэж нэмж хэлэв.
Чилийн эрх баригчид том нүх үүссэн шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Чилийн нийслэлээс хойд зүгт 665 км (413 миль) зайд орших “Лүндин майнинг” компанийн ойролцоох талбайд асар том нүх байгааг орон нутгийн болон гадаадын хэвлэл мэдээллийнхэн үзүүлжээ. Эхэндээ Тиерра Амарилла хотын ойролцоох нүх нь 25 метр (82 фут) хэмжээтэй, ёроолд нь ус харагдаж байв.
Канадын пүүс үл хөдлөх хөрөнгийн 80 хувийг эзэмшдэг бол үлдсэн 20 хувь нь Японы "Sumitomo Metal Mining Co Ltd" болон "Sumitomo Corp"-ийн мэдэлд байдаг. Тус улсын уул уурхайн хяналтын байгууллага өнгөрсөн долдугаар сард тус газарт шалгалт хийсэн ч "хэт ашиглалт"-ыг илрүүлж чадаагүй гэж сайд нэмж хэлэв.
Эх сурвалж: CNN