Куба: Аянга буусны улмаас түлшний үйлдвэрт гал гарав

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

Куба: Аянга буусны улмаас түлшний үйлдвэрт гал гарав

Куба: Аянга буусны улмаас түлшний үйлдвэрт гал гарав

Куба улс дахь Матанзас түлшний үйлдвэрт өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригаас эхлэн гал гарч байна. Тодруулбал, Баасан гаригийн орой түлш хадгалах савнуудын нэг дээр аянга буусны улмаас гал гарч эхэлсэн. Орон нутгийн гал сөнөөгчид дээр Мексик, Венесуэлийн 100 гаруй гал сөнөөгч хүч хавсарсан ч гал улам тархсаар Даваа гаригт дөрвөн танк бүхий талбайг бүхэлд нь хамарчээ. Гал нэг танкнаас нөгөө танк руу олимпийн бамбар мэт л тархсаныг мужийн захирагч Марио Сабинес хэлэв.

Энэ нь Куба улсын түүхэн дэх хамгийн аймшигт гал түймэр болж байна. Гол түлшний агуулахын 40 хувь нь тав хоногийн дотор устаж, цахилгаан тасарсан.

Матанзас бол Кубын түүхий тос, шатахуун импортлох хамгийн том үйлдвэр юм. Матанзас дахь 10 том саванд агуулагдаж буй мазут, дизель түлшийг Кубын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд голчлон ашигладаг. Ийнхүү гал түймэр гарснаар эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлнө гэж болгоомжилж байна. Нөхцөл байдлын улмаас чухал бүсүүдэд хараахан нэвтэрч чадаагүй байгаа аж.

Гал түймрийн улмаас хэчнээн хэмжээний түлш алдагдсан талаар мэдээлээгүй байна. Албаныхны мэдээлснээр, нэг гал сөнөөгч нас барж, 14 хүн сураггүй алга болжээ. Ойролцоох Матанзасын буланг огт бохирдуулаагүй гэж эрх баригчид хэлжээ. Гэсэн хэдий ч Гавана хүртэлх оршин суугчдыг амны хаалт зүүж явахыг анхааруулсан. Мөн хүчиллэг бороо орж магадгүй гэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж