Нэкст Электроникс ХХК нь технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг 13 дахь жилдээ хэрэглэгч танд хүргэсээр байгаа билээ, байгуулагдсан цагаасаа хойш 𝟯𝟬𝟬𝟬𝟬 дахь Цахилгаан зуух борлуулагдсаны баярыг тохиолдуулан 500,000₮ хүртэлх хямдралтай худалдаагаар бэлэг барьж байна.
Европын гал тогооны тэргүүлэгч #Hansa, #Bosch, #Rotenzo, #Beko брэндүүдийн бат бөх, удаан эдэлгээтэй, хэрэглээг маш олон талаар хялбаршуулсан ба аюулгүй ажиллагаа зэргээрээ хэрэглэгчдээс 100% итгэл, онцгой нэр хүндийг олж чадсан шилдэг гал тогооны туслах болсон цахилгаан зуухыг хамгийн өргөн сонголтоор ЗАХ ЗЭЭЛИЙН #ДООД_ҮНЭЭР хэрэглэгч танд санал болгож байна.
Цахилгаан зуух хэрэглэгч та бүхэнд зориулсан маш хэрэгтэй мэдээлэл:
Цахилгаан зуух ашиглахад үйл ажиллагааны тэмдэгтүүдийг сайн мэддэг байх шаардлагатай. Ингээд та бүхэнд цахилгаан зуухны үйл ажиллагааны тэмдэгтүүд болон зориулалтыг тайлбарлая.
1.Доороос хална: Дөрвөлжингийн доор байрлах нэг хэвтээ шугам нь дулааныг зөвхөн доод хэсэгт байлгана гэсэн үг юм. Энэ тохиргоо нь шөл, хайруулын тавган дээр зөөлөн галаар хоол хийхэд тохиромжтой.
2.Дээрээс хална: Дөрвөлжингийн дээр байрлах нэг хэвтээ шугам нь дулааныг зөвхөн дээд хэсэгт байлгана гэсэн үг юм. Энэ тохиргоо нь бялуу хийж дуусахад дээд хэсгийг хүрэн болгоход оновчтой.
3.Дээр болон доороос халаах: Дөрвөлжингийн доор болон доор байрлах хоёр хэвтээ шугам нь дулааныг дээр болон доороос байлгана гэсэн үг юм. Энэ тохиргоо нь ихэнх хоол бэлтгэхэд ашиглагддаг.
4.Бүтэн шарах: Дөрвөлжингийн дээд хэсэгт байгаа давхар зигзаг шугам нь таны махыг жигд бүрэн шарж болгоход ашиглагддаг. Мөн та хиам, гахайн утсан мах болон талх шархад илүү тохиромжтой.
5.Хагас шарах: Дөрвөлжингийн дээд хэсэгт байгаа дан ганц зигзаг шугам нь мах шарах үйлдэл нь зөвхөн нэг хэсэгт халдаг тул таны хоол мах шарах хэсэгт байгаа эсэхийг шалгаарай.
6.Хослуулан шарж, халаах: Дөрвөлжингийн дээд талд зигзаг шугам, доод талд нь хэвтээ шугам нь мах шарахыг доод халаалтын элементтэй хослуулан хэрэглэж болохыг харуулж байгаа юм. Энэ тохиргоо нь шаржигнуур, бялуу болон пицца хийхэд илүү тохиромжтой.
7.Сэнсээр дээр болон доороос нь жигд үлээнэ: Энэ тэмдэглэгээ нь дээр болон доороос бүх хэсэгт дулааныг жигд тархуулна. Ихэнх төрлийн хоол хийхэд тохиромжтой, ялангуяа нэгээс олон тавиур ашиглаж байгаа үед.
8.Сэнстэй хамт шарах: Дөрвөлжингийн доор нь сэнстэй, дээд хэсэгт байрлах зигзаг шугам нь мах шарах үед сэнс зэрэг асаалттай байна гэсэн үг юм. Сэнс нь шарсан махны дулааныг тарааж, илүү ширүүн болгодог. Зузаан мах болон загас шархад тохиромжтой.
9.Доороос нь сэнсээр үлээж зөөлөн болгох: Дөрвөлжингийн доод хэсэгт шугам, дээр нь сэнсний дүрс тэмдэг нь сууринд дулааг ялгарч, сэнсээр дамжихыг харуулж байна. Энэ нь тавагны дээд хэсгийг чийгтэй байлгаж ёроолыг нь сайн чанаж болгоход тохиромжтой сонголт юм. Шаржигнуурт пицца хийхэд тохиромжтой.
10.Сэнсээр хоолыг гэсгээх: Зарим зууханд гэсгээх тохиргоо байдаг. Энэ нь сэнс асаалттай байгаа ч дулаан ялгарахгүй тул хоол хийхгүй гэсэн үг. Хэрэв та хоол хийх гээд махаа гэсгээх гэж яарч байгаа бол хэрэглэхэд тохиромжтой.
11.Тавцан халаах: Дээр дээрээ давхарлагдан харагдах гурван зураас нь тавцанг халаах функцийг илэрхийлж байгаа. Ингэснээр та хоол хийхээсээ өмнө зууханд тавцангуудыг зөөлөн дулаацуулж, хоол хийж өгсний дараа хурдан хөргөхгүй байх боломжийг олгоно.
12.Сэрүүлэг: Энэ тэмдэг нь дохиоллын функцийг харуулдаг. Сонгосон цагтаа сэрүүлэг тавьснаар хоолоо чанаж болгосон эсэхийг шалгах цаг болмогц дуугарах эсвэл дохио өгөх болно.
13.Минут сануулагч: Тогтсон хугацаа өнгөрсний дараа минут зохицуулагч зуухаа автоматаар унтраана. Энэ нь хоол хийх үйл явцыг автоматаар хянах боломжийг танд олгоно. Хоол хийх цаг дуусмагц дуут дохио дугарна.
Холбоотой мэдээ