"Дайн Крымээс эхэлсэн, Крымд дуусах ёстой"

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

"Дайн Крымээс эхэлсэн, Крымд дуусах ёстой"

"Дайн Крымээс эхэлсэн, Крымд дуусах ёстой"

НЭМЭЛТ:

Саки дахь агаарын бааз нь Оросын тэнгисийн цэргийн 43 дугаар бие даасан бааз юм. Тус баазад 12 Су-30СМ, зургаан Су-24М, зургаан СУ-24МР онгоц тус тус байрладаг. Оросууд дэлбэрэлтийн улмаас нэг ч онгоц гэмтээгүй гэж мэдэгдэж буй ч бичлэгээс харахад үгүй аж. Цахим сүлжээн дэх бичлэгээс харахад Су-24 дүүжин далавчит довтолгооны тийрэлтэт онгоц бүрэн устгагдсан байжээ. Баазыг хиймэл дагуулын зургаас харахад нислэгийн шугам дээр сүйрсэн Су-24 онгоц, цаана нь мөн шатсан Су-30 харагдсан байна. Түүнчлэн ойролцоо байсан олон тооны тактикийн тийрэлтэт онгоц дэлбэрэлтэд өртсөн байх магадлалтай.

Крымийн хойг дахь Оросын агаарын цэргийн баазад өчигдөр /2022.08.09/ дэлбэрэлт болжээ. Тус цэргийн бааз нь далайн эргийн амралтын газруудтай ойрхон байдаг. Гэрчүүд хэлэхдээ, өчигдөр 15:20 цагийн орчимд дор хаяж 12 удаагийн дэлбэрэлт сонсогдсон гэв. Нисэхийн хэд хэдэн зэвсгийн агуулах дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас нэг энгийн иргэн амиа алдаж, найман хүн шархадсан байна. Агаарын бааз нь Украины хамгийн ойрын цэргийн баазаас 160 км зайд оршдог.

Дэлбэрэлтүүд нэг минутын дотор болсон бөгөөд гурван дэлбэрэлт нь онцгой хүчтэй байсан аж. Харин сүүлийн дэлбэрэлт 30 минутын зайтай байжээ. Москвагаас энэ дэлбэрэлтийг ямар нэгэн халдлагын үр дүн биш, хадгалсан сумны дэлбэрэлт гэж үгүйсгээд буй.  

Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр орой үг хэлэхдээ дэлбэрэлтийн талаар дурдаагүй ч Крымийг Украинд буцааж өгөх ёстой гэж хэлжээ. “Крым бол Украин, бид хэзээ ч бууж өгөхгүй. Крым эзлэгдсэн цагт Хар тэнгисийн бүс нутаг аюулгүй байж чадахгүй. Эзлэгдсэн бүс нутагт амьдарч буй хүмүүс энэ цаг үе дуусч буйг ойлгох байх. Дайн Крымээс эхэлсэн, Крымийг чөлөөлөх замаар дуусах ёстой” гэж тэр хэлэв.

Агаарын баазын эргэн тойронд таван км бүсийг тусгаарлаад байна. Тиймээс далайн эрэг орчмын замд түгжрэл үүсээд буйг нутгийн иргэд мэдээлжээ. Далайн эргийн Новофедоривка, Саки хотууд нь Оросын Хар тэнгисийн флотын нутаг Севастополь боомтоос хойд зүгт 50 км зайд оршдог. Саки дахь баазыг Украины өмнөд хэсэгт довтлоход оросууд ашиглаж байжээ.

Украины хүчин өнгөрсөн зургадугаар сард Крымын усан бүс дэх Хар тэнгисийн газрын тосны өрөмдлөгийн тавцангуудыг буудаж, хэд хэдэн хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: REUTERS, SKY NEWS, CBS, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж