Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ | News.MN

Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ

Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ

Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Антонио Гутерреш наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тантай Бээжин-2022 Өвлийн Олимпын наадмаас хойш Монгол Улсад дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд НҮБ цар тахлын үед КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”, “Pfizer” вакциныг цаг алдалгүй нийлүүлснээр манай улс хүн амаа вакцинжуулж, энгийн амьдралын хэмнэлдээ бүрэн шилжсэн Ази-Номхон далайн бүсийн анхны орнуудын нэг болж чадсан гэдгийг дурдлаа.

Мөн тэрбээр “Тантай Бээжингийн Олимпийн үеэр манай улсын анхны усан цахилгаан станцын чухал төсөл болох Эгийн голын усан цахилгаан станцын талаар ярилцаж байсан. Энэ төслийг 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар ажил саатсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байна. Эдгээр судалгааны дүнг ирэх оны ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ” гээд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэ төслийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Түүнчлэн “Ковид-19”, олон улсын хямрал, Их гүрнүүдийн зөрчил, бодлогын тулгалт зэрэг нь хөгжиж буй орнуудын эдийн засагт хүндээр тусаж байгаа, дэлхийн санхүүгийн байгууллагуудын уян хатан бодлого, хөнгөлөлтийн гарц юу байж болох талаар ирэх аравдугаар сард болох G-20 уулзалтын үеэр хөндөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутерреш найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлээд хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаад, НҮБ энэ тал дээр бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар авлигын индексийг бууруулахын тулд төрийн үйлчилгээгээ цахимжуулж, цахим засаглалд ахиц гаргаж буйг сайшаав.

Монгол Улсын Засгийн газар 2024 он гэхэд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг "Цахим Монгол" нэгдсэн платформд оруулан, “Дижитал үндэстэн” болох зорилт дэвшүүлээд байгаа юм.

Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, тэнд ажлын байр олноор бий болгох бодлого баримталж буй. Энэ хүрээнд НҮБ хот, хөдөөгийн төвлөрлийн үнэлгээ хийж өгөхөөр талууд уулзалтын төгсгөлд тохиролцлоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИД 2022-08-10 202.21.97.90

ХАРИН МАНАЙ ТЭНЭГ САЙД ДАРГА НАР БОЛОВСРОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУУЛИЙН ДАГУУ УХААНЫ ЮМ ЯРИХ НЬ ИЧМЭЭР ЮМАА

Avatar

ЗОЧИД 2022-08-10 202.21.97.90

НААД ЗАХ НЬ ХОЁР ХӨРШ ХУВИЙН ДУНД СУРГУУЛИЙГ ТАТАН БУУЛГАЖ БАЙНА ХҮҮХДИЙН ЗӨВХӨН МӨНГӨӨР ХАРДАГ БОЛГОЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААН САНААГ НЬ ЭРГҮҮЛЭХ НЬ МАШ ХОРТОЙ МАНАЙ САЙД ДАРГА НАР ХУВИЙН ӨМЧИТ ДУНД СУРГУУЛИЙГ ТАТАН БУУЛГАЖ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИА БАРИМТЛАН ДАГАЖ МӨРДӨХ НЬ ЗӨВ
АЛЬ Ч НИЙГЭМДӨНӨӨГИЙН ИХ 20 ЗЭРЭГ ОРНУУД ЗӨВХӨН БОЛОВСРОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТАА ЗӨВХӨН НИЙГМИЙН ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ АШИГ ОЛОХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАРИМЖААЛЖ БАЙЖ ХҮНЭЭ ШУДАРГААР ХӨГЖҮҮЛЖ ТЭГЭЭД УЛС НЬ ХӨГЖИЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ

Avatar

Зочин 2022-08-10 202.131.236.138

Оросуудыг 90 онууд шиг ЗАВГҮЙ БАЙХАД нь энэ станцаа барьчих юм сан…Хүчээ нийлүүлээд… Тэрнээс биш багийн засаг дарга, Сүхжаргалмаа нь элчин сайдын яаманд бичиг бичээд бвал яаж бүтэх вэ дээ…

Avatar

Зочин 2022-08-10 66.181.160.2

Оросууд манайхыг эрчим хүчний хувьд хараат байлгах сонирхолтой учраас УЦС бариулахгүй дээрэлхэж байгаа юм!!

Avatar

Зочин 2022-08-10 103.229.120.6

Dalchiganasan ovgon

Avatar

Зочин 2022-08-10 66.181.191.39

Одоо Моннисын Чулуунбаатар мэтийн хулгайчид болсон болоогүй компанууд авчраад дарга нартай лобби хийгээд гүйчихсэн дээ. Чанартай дэлхийн томоохон компанаар гүйцэтгүүлбэл сайн даа

Avatar

АН-ын анхдагч Хишигт 2022-08-10 66.181.185.250

Маш зөв, Оросууд бараг бүх гол мөрөндөө усан цахилгаан станц барьсан шүү дээ

Avatar

Авлигадаад байгаа хэрэг үү... 2022-08-10 202.21.121.133

Нэг нь авлиагадаад, нөгөө нь авлигадуулаад байгаа хэрэг үү? Олон улсад тогтсон хэм хэмжээ ямар байна асуудал түүгээрээ л шийдэгдэх зарчимтай эд. Эрчим хүчний хараат байдал гэж хэн нэгэнтэй эвдрэлцэ, хэн нэгнийг харлууах бус эрчим хүчний чадал, чдавхаа нэмэгдүүлэх гэж нэрийдэх нь зүйтэй болов уу. Бид ер нь асуудлаа дандаа нэг тийм айхтар хүнд хүчир гэж ойлгуулж байх шиг…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж