Сэрэмжлүүлэг: Туул голоос 35-40 орчим насны цогцос гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Туул голоос 35-40 орчим насны цогцос гаргажээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн гүүрнээс баруун тийшээ 200 метрийн зайд туул голоос цогцос гаргах дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн бүлэг очиход гэрийн хаяг тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй усанд осолдсон байсныг аврах завь ашиглан гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.

Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 77 удаагийн усны ослоор 75 хүн амь насаа алджээ. Үүний 58 нь том хүн, 17 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Иймд,

  •  Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Хийлдэг гудас, завь зэрэг зориулалтын бус, чанарын шаардлага хангаагүй хэрэгслээр тоглуулахгүй байх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж