VS: Ван И ба С.Лавров | News.MN

VS: Ван И ба С.Лавров

Энэ долоо хоногийн VS буландаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Гадаад хэргийн сайд Ван И нарын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэрх хэлсэн байр суурийг онцолж байна. Орос, Хятад гэсэн хоёр том хөршийн дунд орших Монголын хувьд энэхүү айлчлал дэлхий нийтийн анхаарлын төвд байсан юм.


 

С.Лавров
ОХУ-ын Гадаад хэргийн сайд

-Донбасст болон Украины бусад нутгуудад болж буй цэргийн тусгай ажиллагааны үйл явцын талаарх мэдээллийг өөрийн зүгээс өгсөн. Бидний зүгээс Украинд болж үйл явдлыг яг хэрхэн өрнөж байгаа талаарх бүх үнэн бодит мэдээллийг дэлгэхийг хүсэж байгаа. Харамсалтай нь Барууны орнуудын зүгээс үнэн бодит, бие даасан хараат бус мэдээллийн эх сурвалжийг хязгаарлаж байна.

Бусад олон улсын хамтын ажиллагааны асуудлын хувьд гэвэл НҮБ, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны байгууллагын хүрээнд мөн түүнчлэн Ази, Номхон далай дахь олон улсын талбарын хүрээнд харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон.

Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага/ШХАБ/, Европын Эдийн Засгийн Холбоо, Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагатай холбоо харилцааг улам илүү өргөжүүлэх тал дээр тодорхой саналуудыг хэлсэн.

Монгол Улсын нөөц бололцоог бүрэн ашиглах, хоёр талын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглан олон улсын тавцанд хамтын ажиллагааг улам илүү нягт уялдуулах тал дээр хоёр талаас хүсэл эрмэлзлийг харуулсан өнөөдрийн яриа хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэдэгт би хатагтай Б.Батцэцэг сайдтай санал нэг байна.

Ван И
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд

-Талуудын уулзалтын үеэр бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон. Мөн хоёр улс бие биеийнхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, Хятадын талаас Монголын улс төрийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын талаас “Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орнууд Тайвань, Шинжаань, Хонгконгтой холбоотой Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж, талархал илэрхийлж байна. 

Цаашид талууд хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлж, хилийн боомтууд нээх, төмөр зам, автозам зэрэг дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын хоорондын тээврийн гинжин хэлхээг хадгалахад хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн хэлэлцээрээр Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ төмөр зам нь Монгол Улсын хөгжилд маш чухал ач холбогдолтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-10 192.82.89.73

Нөгөө Эг, Шүрэнгийн УЦС-ууд яасан бэ?! Ганц Гашуунсухайтын төмөр замыг л шийдээ юү ?! Чамлалтай !

Avatar

Бодит үнэн 2022-08-10 192.82.84.108

ОХУ 1991-2000 онд аюулгүй байдал эдийн засгийн уналт дотоодын үндэстэн хоорондын мөргөлдөөнд идэгдэж В.Путины үеэс сэргэсэн. 2000 оноос хойш МТЗ гэж Сталины 1949 оны гэрээг шинэчлэхгүй ганц замтай хурд хязгаардлагдмал бороо орохоор шороон далан урсаад Эрдэнэтийн УБҮ хурдан салсан ЭГ-Шүрэн Эрдэнэбүрэнгийн УЦС барихг зөвшөөрөхгүй худалдаа 20/1 манай экспортын цөөнх бараанд өндөр татвар тавьдаг гээд өөрсдөө нүүр буруулаад байгаа юм.Монгочууд бол Орос ах сэтгэлээр хараад байдаг .

Avatar

Зочин 2022-08-10 66.181.187.10

Одоогийн нөхцөлд Хятад нь манайд ашигтай ханджээ.

Avatar

Зочин 2022-08-10 202.21.109.72

Наймаа сайн хий

Avatar

Зочин 2022-08-10 202.179.21.196

Хулмас иванууд шхабд ор гэж шаардаад боолдоо анхааруулж байгаал буцав!!Өмхий гэгддэг хужаанууд нь харин хөгжлийг маань хурдасгаж өгөөл буцав#ялгаа нь ердөө л энэ

Avatar

Зочин 2022-08-10 202.126.89.72

Ер нь оросууд монголын " ардчилагчидын" АНУ гэж хөөрцөглөхөөр залхаад төрхөмд нь буцааж хятад яавал яа гээд байна уу? Уг нь мөхөж байсан монголын хүн амыг 5 дахин өсгөж тусгаар тогтнолыг авч өгөх, НҮБ-д элсүүлэх, хятадын улаан хамгаалагчдаас хамгаалах гээд хятадтай үргэлж муудалцаж байсныг мартсан биднийгээ одоо харьяалж байсан хятад нь яахаа мэдэг гээд байх шиг

Avatar

Зочин 2022-08-10 202.55.191.130

Chinii ger bulees helmegduulelteer tsaaluulaagui bolhoor iim yum bicheed bn uu ? Orosuud arai uhaantai ,bolovsroltoig ni helmegduuleegui.Haan zasagtai adchilsan uls bsan bol buur iluu hugjih baisiin.

Avatar

Зочин 2022-08-10 202.21.108.14

Ван И ч яахав огцрох тийз нь гарчихсан удахгүй явах хүн. Манайд ирж зөөлөн хүч зээл гэдэг зэвсэгээ ашиглачихаад буцлаа. Зуун зуунаар хормойгоо дэвсэж улсаа худалддаг ноёдын түүх ба бэгүй л давтагдлаа. Хожсон юмгүй хоосроод үлддэг Монгол хэвээрээ л бна. Хятад өнгө мөнгө Монголчуудыг дотор нь хагаралдуулж, оршин тогтнох үгүй дээрээ тулдаг түүх яалт ч үгүй давтагдав.

Avatar

ЗОЧИН 2022-08-10 66.181.161.6

Одоогийн манай дарга нарын байгаа байдал нь 1911 онд өвөрмонголын ихэнх ноёд хятадын мөнгөнд болж улсаа зарсантай адил түүх давтагдаж байна.

Avatar

+N+;@n kapmani? 2022-08-10 172.58.59.107

-pegul

Avatar

gyilagchingyydaa xuuxgyi bol XULDUUX ni 2022-08-10 172.58.59.107

CJ

Avatar

-1@@ 2022-08-10 172.58.59.107

+?@

Avatar

Зочин 2022-08-10 172.58.59.107

xapiysaltgyi

Avatar

-# 2022-08-10 172.58.59.107

#_

Avatar

-OC 2022-08-10 172.58.59.107

GADNIX XUUXZ?asyydal yysgej, kapmanixaar,NEGEER,gyilagchdaar tolgoiry zodlooCJ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ГАДААД УЛС ТӨРИЙН ШАТРЫГ НААНАДАЖ 3 НҮҮДЛИЙН ЦААНА ХАРАХ ХЭРЭГТЭЙ 2022-08-10 192.82.70.187

Шинэ орос бол хуучин орос биш. Шинэ орос хамтын ажиллагааны байгууллагадаа орохгүй бол биднийг тоохгүй.Орост Монголын уранаас өөр сонирхох юм үгүй байсан бол одоо барууныханд хоригдоод бидэн лүү харж байна. Түүнийг нь ашиглах хэрэгтэй. Оросын сайн тал нь сайн, муу бодлого нь ил тод. Хятадын бодлого чинжүү. Сайн тал нь бодлого нь тогтвортой.Гурав дахь хөршүүд биднийг ардчиллын баян бүрд гэж хөөрөгдөхөөс цаашгүй.Тэгэхээр хоёр хөрштэйгээ улс төрийн шатар сайн тоглох хэрэгтэй болж байна даа.

Avatar

Зочин 2022-08-10 192.82.84.93

Орост сайн юм байхгүй ээ. ӨӨрсдөө зэвсгээ ч үйлдвэрлэж чадахаа байсан. Жижиг чнавигацийн төхөөрөмэ нв ид, деталь эд ангиуд нь бүгд баруунаас авдаг, онгоцны навигаци төхөөрөмж нь барууных гээд өөрсдөө хийж чадах юмгүй болсон. Орост сайн сайхан юм үлдээгүй. Оросын сайн муу тал нь ил биш, өөрсдийгөө л сайн гээд мэдээлээр тархи угаагаад байхаас биш олигтой вм үлдээгүй, Путины дарангуйллаас өөр юм байхгүй.

Avatar

Зочин 2022-08-10 202.21.108.160

үнэн

Avatar

xety?! 2022-08-10 172.58.59.107

IN+kontktlj@tolgory tsoxij,karman tyslagchidi xeni xylgaich be

Avatar

зочин 2022-08-10 202.126.92.98

Монголын улс төрийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна… юу гсн үг вэ

Avatar

zochin 2022-08-10 66.181.187.104

Оросууд согтуу Иван шиг монголчуудыг айлган сүрдүүлэх оролдлого хийсэн юм шиг санагдлаа

Avatar

бат 2022-08-10 202.126.90.47

манай Монголчууд хуучин оросууд байхгүй болж шинэ оросууд Оросын хаадын улхамжлалт бодлогоо баримталж эзлэн түрэмгийлэх, газар нутгаа тэлэх дагуул улс болгох бодлоготой Дарангуйлагч улс болсоныг мэдэх хэрэгтэй. Оросууд дэлхийн хөгжил технологиос хоцорч үй олноор устгах з****г хийж дайн гаргаж байна. Удахгүй энэ улс задарч монголд 21 оных шиг янз бүрийн бүлэглэлийн оросууд орж ирж манайхныг үймүүлж тогтворгүй байдал үүсгэхээс сэргийлж нэгдсэн бодлоготой баймаар байна.

Avatar

Зочин 2022-08-10 202.21.124.131

Оросууд ШХАБ-д орохыг шахаад, олон улсын тавцанд ОХУ-г дэмжиж ажиллахыг хүссэн байна. Харин БНХАУ манай тусгаар тогтнолыг хүндэтгэхээ илэрхийлээд, боомт, дэд бүтцийг сайжруулахаа амалжээ. 2 өөр өнцөг, 2 өөр илэрхийлэл, 2 өөр харилцаа.

Avatar

Зочин 2022-08-10 202.21.108.160

Хятад ухаантай

Avatar

Зочин 2022-08-10 202.179.27.221

belen yum husah durtai mongoljudiig heden jiliin daraa tsever tavih baih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж