Сурвалжлага: Ногооны үнэ буурсан ч иргэдийн худалдан авалт муу байна | News.MN

Сурвалжлага: Ногооны үнэ буурсан ч иргэдийн худалдан авалт муу байна

Сурвалжлага: Ногооны үнэ буурсан ч иргэдийн худалдан авалт муу байна

Сурвалжлага: Ногооны үнэ буурсан ч иргэдийн худалдан авалт муу байна

Наадмын дараа хүнсний ногооны үнэ тэнгэрт хадаж, төмс ховрын бараа болох нь холгүй болж байсан билээ.  Импортын хүнсний ногооны татварыг УИХ-аас нэмсэн нь айл өрхийн амжиргаанд дарамт болж байсан нь худлаа биш. Иргэдийн хувьд дотоодод тариалсан гэх  төмс, луувангийн үнэ 2-3 дахин нэмэгдсэнд багагүй бухимдаж байсан юм.  Харин ургац хураалтын ажил эхэлж, эрт ургацын ногоо зарагдаж эхэлснээр үнэ тогтворжжээ.

Эхлээд Баянзүрх захаар орлоо. Тус захын хүнсний ногооны лангуу үйлчлүүлэгч цөөтэй, эл хуль байв. Эсрэгээрээ И-Март худалдааны төвд харьцангуй олон хүн жимс, хүнсний ногоо худалдан авч байлаа.

Захын болон дэлгүүрийн үнэд зөрөө бага, бараг заримдаа дэлгүүрийнх нь хямдхан байдаг дээр нь урамшууллын бонус олгодог болсноос ч тэр үү иргэд ерөнхийдөө хүнсний дэлгүүрээс бараа бүтээгдэхүүнээ худалдан авахыг чухалчилдаг болжээ.

Жимс, хүнсний ногооны үнэ буусан наадмын дараахтай харьцуулбал, харьцангуй буурсан.  Шалтгааныг нь тайлбарлахдаа худалдаачид “Шинэ ургацын ногоо эхлээд үнэтэй зарагддаг. Нийлүүлэлт нь нэмэгдээд ирэхээр үнэ нь буудаг. Тиймээс наадмын дараа шинэ хүнсний ногоо үнэтэй зарагдаж байсан. Одоо үнэ нь харьцангуй хямдарсан байгаа. Мөн наадмын үеэр хүмүүс хамаг цалингаараа баяраа тэмдэглэчихдэг. Үүнээс болоод хүмүүс жимс, хүнсний ногоо гэлтгүй өдөр тутмын хэрэглээгээ танаж эхэлдэг нь харагддаг. Тиймээс жимс, ногооны үнэ буусан ч иргэд мөнгөгүй байгаагаас худалдан авалт сайжрахгүй байна” гэв.

 

И-Март болон Баянзүрх захын хувьд хүнсний ногооны үнийн дүн ерөнхийдөө адилхан байна. Наадмын дараагаар хэт өсөөд байсан хүнсний ногооны үнэ  харьцангүй буусан нь харагдлаа. Жишээ нь долдугаар сарын дундуур төмсний үнэ 4500 байсан бол өнөөдөр 1500-2000 төгрөг, лууван 4500 байсан бол 3000-3500, сонгино 4500-аас буурч 2800-3000, байцаа 3500 байсан бол 1800-2500 төгрөгөөр зарагдаж байна. Тодруулбал,

И-Март худалдааны төвд:

  • Төмс – 1600 төгрөг
  • Лууван – 3100 төгрөг
  • Байцай – 1800 төгрөг
  • Сонгино – 2800 төгрөг
  • Чинжүү – 13500 төгрөг
  • Улаан лооль – 11900 төгрөг
  • Өргөст хэмх – 5400 – 6500 төгрөг
  • Хүлэмжийн тарвас – 6800 төгрөг

Харин “Баянзүрх зах”-д:

  • Төмс – 1500-2000 төгрөг
  • Лууван – 3500 төгрөг
  • Байцай – 2500 төгрөг
  • Сонгино – 3500 төгрөг
  • Чинжүү – 8500 төгрөг
  • Улаан лооль – 12000 төгрөг
  • Өргөст хэмх – 6000 төгрөг
  • Ховдын тарвас – 3500 төгрөг

Иргэдийн хувьд гол нэрийн бүтээгдэхүүн болох хүнсний ногооны үнэ нэмэгдэхэд  өдөр тутмын амьдралд нь шууд нөлөөлж эхэлдэг. Тиймээс хүнсний ногооны үнийн өсөлт амьдралд нь багагүй нөлөөлж буйг иргэн Б.Алтансүх шүүмжлээд "Хүнсний ногоо, нарийн ногоо нэг хэсэг маш үнэтэй байсан. Тэр үед мэдээж нэг килограмм төмсийг таван мянгаар худалдаж авна гэдэг байж боломгүй зүйл. Хоёроос гурван килограмм төмс авах мөнгөөр нэг килограммыг авах маш хэцүү байсан. Одоо харин төмсний үнэ буугаад худалдаж авахад боломжийн болсон байна" гэв.

Тэгвэл "И-Март"-аар үйчлүүлж байсан иргэн Батчимэг "Хүнсний ногооны үнэ долоо, долоо хоногоор буусан харагдаж байна. Наадмын дараа хэт өсөхөд худалдаж авахад хэцүү байсан. Одоо байгаа үнийг боломжийн гэж харж байгаа ч цаашдаа дахиад ногооны үнэ буух байх гэж хүлээж байна. Харин яг одоогийн байгаа  үнээрээ байнга худалдаж үнэтэй.  Учир нь хүнсний ногоогоо 100 хувь дотооддоо тариалдаг ч үнэ нь тэнгэрт хадчихлаа" гэсээр юмаа цуглуулаад явж одов.

Баянзүрх худалдааны төвийн худалдаачин Б.Отгонцэцэг  “Өмнө нь иргэд хүнсний ногоог тогтвортой сайн худалдаж авдаг байсан. Харин одоо зарим өдөр сайн, заримдаа маш муу гээд янз бүр л байна. Наадмын өмнө төмсний үнэ 4-5 мянгад хүрэхэд наймаа маш тааруу байсан. Бараг ногоо авахгүй байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл хүнсний ногооны үнэ нэлээд буусан ч хүмүүсийн худалдан авалт муу хэвээр байна” гэв.

Энэ жил улсын хэмжээнд 19.7 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний ногоо тариалсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлт болохыг салбарын яамныхан хэлж байна. Тиймээс энэ жилийн намрын ургац хураалтын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ үед дахин хомсдол гарч, үнэ нэмэгдэхгүй харин ч буурах төлөвтэй байгааг худалдаачид, салбар яамныхан ч  хэлж байлаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭМБИЛГҮҮН

Д.Намуунцэцэг, Б.Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-10 192.82.78.159

Захуудын үнэ И-мартынхаас үнэтэй, мөн нөат-ын баримт өгдөггүй юм чинь юу гэж захаас авах билээ дээ.

Avatar

Худалмэдээ 2022-08-10 66.181.160.51

Вокзалын хажууд 3 дахин хЯмд бна лоо .өргөстхэмх 1000 ,тарвас 1000 бусад нь 3 дахин хямд бна7 хоногийн дараа. Төмс 1кг-50төгрөгөөс дээш гарахгүй мурийтавьсан ч яахав

Avatar

Зочин 2022-08-10 103.80.210.183

хортой мах хортой ногоо хортой сав суулга хортой улс төрчид хортой хорхой шавжтай бүгд хортой.

Avatar

Зочин 2022-08-10 192.82.90.226

Төгрөгийн ханш унаж суларсаар худалдан авах чадваргүй болж байна

Avatar

ИРГЭН 2022-08-10 66.181.186.203

ЦААШИДАА НАМРААС ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТ УЛАМ МУУДАНА ТЭГХЭЭР ЭНЭ ИХ НОГООГ ХААНА ХАДГАЛАХ БОЛЖ БН АА??? ОДОО ХЭДЭН МЯНГАН ТОНН НОГОО ТАЛБАЙ ДЭЭР ЭЗНЭЭ ХҮЛЭЭГЭЭД БАЙЖ БН!!!

Avatar

Зочин 2022-08-10 202.21.109.72

Шунах хэрэггүй

Avatar

Жу31жжу3жхжэххгннннхрошшрхшүмррошшшозиоозмухггөөужж35ыыжө32https://zarig.mn/currencyhttps://zarig.mn/currency 2022-08-10 203.91.115.49

54⁴жггн64жээжэөу³э44уу😄😢😱🍩🍉🍋🍐45аяц б🍊

Avatar

Зочин 2022-08-10 59.153.115.119

БАРАА ТАВААР ХҮНСЭНИЙ ҮНЭ ХЭТ ӨССӨН ХҮМҮҮС АЖИЛГҮЙ МӨНГҮЙ БАЙНА АЖИЛ ХИЙГЭЭД БАЙХАД ЦАЛИН ДААНЧ БАГА
БАРАА ТАВААРЫН ӨСӨЛИЙГ ЦАЛИН НӨХӨХ ЧАДВАРГҮЙ БАЙНА МӨНГӨЛ ТӨГРӨГ ЧИХЭРИЙН ЦААС БОЛЛОО ХАРИУЦЛАГЫН НЬ ХЭН ХҮЛЭЭХ ВЭ

Avatar

Зочин 2022-08-10 66.181.161.112

Засгийн газар болон Ерөнхий сайдтай тооцоо хийвэл таарна

Avatar

Зочин 2022-08-10 64.119.23.200

Гадаа гудамжинд бохир ногоо зардаг болохоор авахгүй баына

Avatar

Зочин 2022-08-10 202.126.88.141

гадаа гудманд зарж байгаа ногоо, захын ногоо дэлгүүрийн үнээс үнэтэй байхаар хэн авах вэ?

Avatar

Зочин 2022-08-10 103.111.68.3

Сурвалжлага, амжиргаанд, харьцангүй, долдугаар, Тодруулбал, , байцаа, үйчлүүлж гээд ккк, утга найруулга ярьсангүй

Avatar

зочин 2022-08-10 139.5.216.163

Захаас авахаар үнэ дэлгүүртэй бараг ижил, тэгсэн мөртлөө талон, НӨАТ баримт өгдөггүй, дэлгүүрээс авсан нь дээр байдаг

Avatar

Зочин 2022-08-10 103.111.68.3

Энэ хуудасны редактор гэж хүн байдаг юм болов уу? Монголдоо л гайгүй хуудас гэж ойлгоод байгаа, үг үсгийн алдаагүй мэдээ нийтэлж болдоггүй юм байх даа? Байцаа, Байцай??? аль зөв бэ?

Avatar

Зочин 2022-08-10 202.21.105.204

Ard irgediin amidral hetsuu bn sh dee. Deeguur 76 hulgaich turiin 3 undurlug geed bugd hulgaich avilgachid terbum terbumaar nair naadam hiigeed hussan mongoo urj yadaj bn shuu dee. Ene Zasgiin gazar, ih hural tarsan ni deer dee arai l bish bna

Avatar

Зочин 2022-08-10 59.153.87.227

Аргагүй зунжин хөдөө гадаа яваад мөнгөө дуусгасан байгаа. Одоо хүүхдийн сургууль цэцэрлэгийн бэлтгэл хийнэ. 9 сар өнгөрөөд худалдан авалт эхлэнэ. Ногоо дахин үнэ буурах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж