Гренланд тэрбумтнуудын хувьд эрдэнэс нуусан арал болов

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

Гренланд тэрбумтнуудын хувьд эрдэнэс нуусан арал болов

Гренланд тэрбумтнуудын хувьд эрдэнэс нуусан арал болов

Дэлхийн баячууд Гренландын мөс хайлж буйтай холбогдуулан эрдэнэсийн эрлийг санхүүжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гренландын мөс тодорхой хугацаанд хурдацтай хайлж байгаа аж. Тэгвэл тус боломжийг ашиглан ногоон эрчим хүч, ашигт малтмалын эрэлд уул уурхайн компани болон бизнес эрхлэгчид гарчээ.

Жефф Безос, Майкл Блумберг, Билл Гейтс зэрэг тэрбумтнуудын бүлэг Гренландын Диско арал болон Нууссуак хойгийн толгодын доор олон зуун сая цахилгаан машиныг тэжээхэд хангалттай хэмжээний чухал ашигт малтмал байгаа гэдэгт мөрийцөж байна.

"Kobold Metals" компанийн гүйцэтгэх захирал Курт Хаус "CNN" -д өгсөн ярилцлагадаа "Бид дэлхийн нэг юм уу хоёр дахь том никель, кобальтын томоохон ордыг хайж байна" гэж ярьжээ.

Арктикийн хуурай газар болон хайлж буй мөс нь өвөрмөц хоёрдмол байдалтай. Гренланд нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн хувьд тэг түвшинд байдаг. Гэхдээ энэ нь хямралыг шийдвэрлэхэд шаардлагатай металлын эх үүсвэрийн хувьд тэг болж магадгүй гэх таамаглал дэвшүүлдэг аж.

Тэрбумтнууд Калифорнид төвтэй ашигт малтмалын хайгуулын компани болох "Kobold Metals"-д их хэмжээний хөрөнгө оруулж, найдлага төрүүлээд байгаа юм. Безос, Блүүмберг, Гейтс нар "CNN"-ний Гренландад хийж буй ажлынхаа талаар тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна. “Kobold” нь сэргээгдэх эрчим хүч хадгалах цахилгаан машин, асар том батарей үйлдвэрлэхэд шаардлагатай ховор, үнэт металлыг Гренландаас олохын тулд “Bluejay Mining” компанитай хамтран ажилладаг.

“Kobold”, “Blujay” -ийн 30 геологич, геофизикч, тогооч, нисгэгч, механикч нар Гренландад ашигт малтмалын эрэлд гарч байгаа юм. Багийнхан хөрсний дээж авч, нисдэг дрон, дамжуулагч бүхий нисдэг тэрэгнүүдээр  цахилгаан соронзон орныг хэмжиж, доорх чулуулгийн давхаргын зураглалыг судалдаг.  Тэд хиймэл оюун ухааныг ашиглан өгөгдөлд дүн шинжилгээ хийж, яг хаана ирэх зун  өрөмдлөг хийхээ  тодорхойлж байна.

“Blujay Mining”-гийн гүйцэтгэх захирал Бо Моллер Стенсгаард “CNN”-д  "Гренландад цаг уурын өөрчлөлтийн үр дагавар, нөлөөлөл хүчтэй илэрч буй  нь санаа зовоож байна.Гэхдээ ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлт нь Гренландад хайгуул, олборлолтыг илүү хялбар, хүртээмжтэй болгосон" гэв. Уур амьсгалын өөрчлөлт далайн мөсний түвшинд нөлөөлж байна. Энэ нь хүнд даацын тоног төхөөрөмж тээвэрлэж, дэлхийн зах зээлд металыг илүү хялбар тээвэрлэх боломжтой болсон гэж Стенсгаард ярив. Мөс хайлж байгаа нь олон зуун мянган жилийн турш үзэгдээгүй газар нутгийг ил гаргаж, ашигт малтмалын хайгуул хийх боломжтой газар болгож байна. АНУ-ын Арктикийн судалгааны комиссын дарга Майк Сфрага "CNN" -д " Судалгааны  чиг хандлага цаашид үргэлжилсээр байх тул илүү олон газар хүртээмжтэй болж, зарим газар ашигт малтмалын олборлолт хийх боломжтой болно" гэж мэдэгджээ.

Гренланд нь нүүрс, зэс, алт, газрын ховор элемент, цайрын гол  байж магадгүй гэж Дани, Гренландын Геологийн албаны мэдээлэв.  Агентлагийн мэдээлснээр, Гренландын засгийн газар "мөсгүй газар нутаг даяар нөөцийн үнэлгээг хэд хэдэн удаа хийсэн" бөгөөд засгийн газар "улс орны ашигт малтмалын олборлолтоор үндэсний эдийн засгийг төрөлжүүлэх боломжийг хүлээн зөвшөөрч байна" гэжээ.

Сфрага уул уурхайг дэмжсэн байр суурь нь Гренландын соёл, амьжиргааны төв болсон байгаль орчныг үл тоомсорлож болохгүй гэж үзэв. "Гренландын засгийн газар өргөн хүрээний ашигт малтмалын олборлолтыг багтаасан байгалийн баялгаа хариуцлагатай, тогтвортой, эдийн засгийн хувьд ашигтай хөгжүүлэхийг дэмждэг" гэж Сфрага ярьжээ.

Эдгээр чухал ашигт малтмал нь уур амьсгалын хямралаас үүдэлтэй  сорилтыг даван туулах шийдлийн нэг хэсгийг хангана гэж ажиглагчид тэмдэглэв.

Энэ хооронд далайн түвшинг дээшлүүлж буй Гренландын мөс алга болж байгаа нь Арктикийг судалж буй эрдэмтдийн санааг зовоож байна.

Далайн мөс судалдаг “NASA”-гийн эрдэмтэн Натан Курц “CNN”-д  "Хойд туйлын далайн мөс сүүлийн хэдэн арван жилд алга болж байна. Энэ нь 20-30 жилийн дараа устаж үгүй ​​болж байгаа явдал юм" гэжээ. Мөн  "Намрын улиралд Арктикийн мөсөн бүрхүүл жилийн турш байсан бол одоо улирлын чанартай мөсөн бүрхүүл болж хувирах болно" гэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж