Шатрын олимпиад: Эмэгтэй баг 15-р байр, эрэгтэй баг 35-р байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2022.08.10-нд нийтлэгдсэн

Шатрын олимпиад: Эмэгтэй баг 15-р байр, эрэгтэй баг 35-р байр эзлэв

Шатрын олимпиад: Эмэгтэй баг 15-р байр, эрэгтэй баг 35-р байр эзлэв

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо 14 өдрийн турш үргэлжилж, өндөрлөлөө. Өчигдөр/2022.08.09/ олимпиадын сүүлийн буюу 11 дэх өргийн тоглолтууд явагдав.

Монгол Улсын эрэгтэй баг сүүлийн өрөгт Киргизстантай учраа таарлаа. Хоёр багийн тоглолт 2.5-1.5 гэсэн харьцаатай манай тамирчдын ялалтаар өндөрлөв. Манайхаас Д.Батсүрэн, Б.Гүндаваа нар ялалт байгуулж, Г.Амартүвшин ялагдсан ч С.Ган-Эрдэнэ тэнцжээ. Ингэснээр манай эрэгтэй баг 11 өргийн дараагаар 14 оноотой 188 багаас 35 дугаар байрт бичигдэв.

44 дүгээр олимпиадын эрэгтэй ангилалд Узбекистан 19 оноотой түрүүлсэн бол тэдний араас Армени, Энэтхэгийн хоёр болон нэгдүгээр баг, АНУ зэрэг улсууд удаалжээ.

Харин манай эмэгтэй баг өчигдөр Францын сүүлийн тоглолтоо хийж, 2-2 гэсэн харьцаатай тэнцжээ. А.Энхтуул мастер ялагдал хүлээсэн ч Б.Баярмаа ялалт байгуулан Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн аж. Ийнхүү тэд 15 оноотой 162 багаас 15 дугаар байраар тэмцээнээ өндөрлүүллээ.

Эмэгтэй ангилалд Украин 18 оноотой түрүүлж, Гүрж, Энэтхэг, АНУ, Казахстаны багууд удаалжээ.

Мөн энэ удаагийн олимпиадын үеэр олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны гурав дахь номоо биелүүлснээр эмэгтэй их мастер цолны болзол хангасан. Харин Б.Мөнгөнзул шатрын олимпиадын дөрөвдүгээр ширээг амжилтаараа тэргүүлж, алтан медаль хүртэхээр болжээ. Өдгөө 17 настай түүнээс илүү дөрөвдүгээр ширээнд амжилттай тоглосон тоглогч нэгээхэн ч үгүй гэнэ. Тэрбээр 11 тоглолт хийхдээ ес хожиж, нэг тэнцэж, нэг хожигдсон аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж